| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00110/И |
| Дугаар | 304/ШШ2026/00199 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2026/00199
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 304/ШШ2026/00199 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хариуцагч: *** аймаг, Х******* сум, * дүгээр баг, Н******* *** тоотод оршин суух А.А******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ********* /*********/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч А.А******* нь “Т******* ББСБ” ХХК-тй дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. *** оны ***дүгээр сарын **-ны өдөр ЗГ2025041760320 тоот гэрээний дагуу IPhone16 Pro 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт ******* төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. ***** оны ** дүгээр сарын ***-ны өдөр ЗГ2025041760321 тоот гэрээний дагуу IPhone14 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт ****** төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 312025041760320 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд ****** төгрөг, үндсэн хүүнд ******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд ******** төгрөг, 312025041760321 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд ******** төгрөг, үндсэн хүүнд ******** төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд ********* төгрөг, нотариатын төлбөрт ******** төгрөг, нийт ********** төгрөгийг хариуцагч А.А*******ээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь хариуцагч А.А******* холбогдуулан ********* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.А******* холбогдох ******** /*********/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** /****/ төгрөгөөс ******* /*********/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас **** /д***********/ төгрөгийг, хариуцагч А.А*******ээс ******** /*************/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ