| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00019/И |
| Дугаар | 304/ШШ2026/00124 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2026/00124
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* сум, Я******* т******* **** тоотод оршин суух, Х******* овогт Б******* Н******* /ИБД:*****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, ** хэсгийн **** дугаар гудамж, **** тоотод оршин суух Х******* А******* овогт М Ц /ИБД:*****/-т холбогдох
Нийт ****төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Н******* /цахим/,
Хариуцагч М.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батхуяг овогтой Н******* миний бие **** оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед М.Цаас 400,000 төгрөгөөр **** **** маркийн гар утас худалдаж авсан. Тухайн үед гар утасны дэлгэц д******* 2 толбо байсан. Би М.Ц ямар нэгэн асуудал байгаа юу гэхэд асуудалгүй, хэвийн ажиллагаатай гэсэн тул сайн шалгаж үзэлгүйг******* худалдаж авсан. 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орой гадаа гар утсыг ашиглаад явж байхад дэлгэц нь царцаж, гар утасны дэлгэцийн доод хэсэг харлаж эхэлсэн. Гар утсыг худалдаж авсан өдрийнхөө орой нь М.Ц руу гар утасны дэлгэцэд асуудал гарч байгаа талаар хэлсэн. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний худалдаж авсан гар утсанд М.Цийн чат орж ирсэн ба нэхэмжлэгч М.Ц, ээжтэйгээ барьж байгаа утасныхаа симийг зажилж хаяад хэд хоног алга бол гэсэн агуулгатай зүйлийг ярилцсан байсан. Тэгэхэд би худалдаж авсан утасны маань дэлгэц асуудалтай байсан гэдгийг мэдсэн. Тэгээд би М.Ц руу холбогдож гар утасны дэлгэцийн талаар хэлэхэд гар утасны дэлгэцийг сольж өгнө гэсэн тайлбарыг хэлсэн. Би тухайн утсыг аваад унагааж гэмтээсэн зүйл байхгүй. Иймд 400,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагаас ***** төгрөгөөс татгалзаж, гар утасны дэлгэц солиулах мөнгө 200,000 төгрөгийг гаргуулах санал гаргаж байна. Нэхэмжлэгчийн 200,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор багтаан төлөхийг зөвшөөрч эвлэрч байна. Бид сайн дурын үндсэн д******* эвлэрсэн гэв.
Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би Эрдэнэт хотод өөрийн эзэмшлийн гар утсыг тухайн иргэнд харилцан тохиролцож шалгуулсны үндсэн д******* худалдан борлуулсан. Уг утсыг худалдах үед утас асаалттай дэлгэц нь бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байсан. Худалдан авагч өөрийн биеэр шалгаж үзээд зөвшөөрч авсан. Миний зүгээс утасны байдалтай холбоотой худал мэдээлэл өгөөгүй. Гэтэл худалдаа хийсний орой тухайн иргэн дэлгэц хагарсан гэх үндэслэл******* намайг гүтгэн шүүхэд гомдол гаргасан байна. Би уг утсыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйг******* өгсөн бөгөөд худалдаа дууссаны дараа хэрэглээд санамсаргүй эвдрэл нь миний буруугаас үүсээгүй гэж үзэж байна. Мөн тухайн иргэн **** дугаарын утаснаас надруу удаа дараа холбогдож доромжлон, дарамталж, айлган сүрдүүлж би цагдаа шүү гэх мэт******* сэтгэл санааны дарамт үзүүлсэн. Энэ нь миний хувьд айдас, дарамт үүсгэсэн бөгөөд зүй бус үйлдэл гэж үзэж байна. Иймд намайг санаатайгаар залилан мэхэлсэн худал мэдээлэл өгсөн гэх гомдол үндэслэлгүй тул 400,000 төгрөг өгөх боломжгүй. Мөн д*******х дарамт, айлган сүрдүүлсэн үйлдлийг харгалзан үзнэ үү гэжээ.
Хариуцагч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хичээлээ тарчихаад байж байхад М.Н******* ах залгаад гар утас үзье, хэд вэ гэх******* нь **** төгрөг гэж хэлсэн. Тэгээд сургууль д******* ирээд М.Н******* ах өөрөө үзээд надаас гар утас худалдаж авсан. Тухайн өдрийн орой нь над руу залгаад гар утасны дэлгэц нь болохгүй байна, гар утасны дэлгэцийн мөнгө өг гэх******* нь би гар утасны дэлгэц асуудалгүй байсан, ээж, аавтайгаа ярилцаад хариу өгье гэж хэлсэн. Би ээжтэйгээ Симээ зажлаад хая, алга бол гэсэн утгатай чат бичилцсэн зүйлгүй. Намайг гар утас зарж байхад манай найз хажууд харж байсан. Тухайн үед М.Н******* ах өөрөө үзэж, шалгаад авсан. Ямар ч асуудал байгаагүй. Гар утасны дэлгэц асуудалтай болсон нь надаас шалтгаалсан зүйл биш. Би нэхэмжлэгчийн дэлгэц солиулах 200,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ 200,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор багтаан төлөх боломжтой байна. Бид сайн дурын үндсэн д******* эвлэрсэн. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй гэв.
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н******* хариуцагч М.Цт холбогдуулан нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч М.Цт холбогдуулан гаргасан нийт 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 200,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч 200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэв******* үлдээж, нэхэмжлэгч Б.Н******* нь улсын тэмдэгтийн хураамж **** төгрөгийг хариуцагч М.Цаас гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н******* хариуцагч М.Цт холбогдуулан гаргасан 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөс 200,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.Ц 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахыг харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 /арван хоёр сая/ төгрөгийг улсын орлогод хэв******* үлдээж, нэхэмжлэгч Б.Н******* нь улсын тэмдэгтийн хураамж 2,276 төгрөгийг хариуцагч М.Цаас гаргуулахгүй гэснийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч М.Ц энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүг******* зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх******* гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА