| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/01043/И |
| Дугаар | 149/шш2026/00270 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 149/шш2026/00270
2026 03 04 149/ШШ2026/00270
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******-уул аймгийн ******* сумын 16 дугаар баг, хуучин хороолол 10-15 тоотод оршин суух, ******* овогт ******* *******/рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, ******* тосгон ******* 2-25 тоотод оршин суух овогт гийн /рд:МЗ94031331, утас-*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.*******/онлайн/, хариуцагч Ж. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.******* тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... И.******* миний бие нь тай 2018 оны 10 сарын 08-ны өдөр албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин овогтой 2019 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тустаа амьдарч байгаа бөгөөд Ж. Зүүнхараад аав ээжтэйгээ амьдардаг, охин С. бид хоёр Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг. Бид нэгэнт таарамжгүй болоод 2024 оны 08 сараас хойш тус тусдаа амьдарч гэрлэлтээ цуцлуулах тал дээр хоорондоо сайн ярилцаад хэн аль нь салах шийдвэр гаргасан болно. Энэхүү нэхэмжлэлийг гаргахаас өмнө шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандаж гэрлэлтээ цуцлуулах байр сууриа хэн аль нь дэмжсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон. Охин С.ы албан ёсны асрамжийг би өөртөө тогтоолгоно гэхдээ Монголд очсон үедээ аав, охин хоёр хүссэн цагтаа уулзаж байх эрхтэй, тэтгэмж тогтоолгохгүй, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч И.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаагаас татгалзаж шүүх хуралдаанд цахирмаар оролцох хүсэлтэй байна. бид хоёр 2018 оны 04 дүгээр сард анх танилцаж байсан. Ингээд удалгүй нэг гэр орж Улаанбаатар хотод байр түрээсэлж амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд би жирэмсэн болж 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин С. төрсөн. Хамт амьдрах хугацаанд 4 жил хотод амьдарсан. Сүүлийн хоёр жил *******-Уул аймагт амьдарсан. Бидний өссөн орчин нөхцөл өөр байснаас шалтгаалан бид ойлголцож чадахгүй байсан. г АНУ-д очиж амьдрах талаар санал болгоход би явахгүй гэдэг байсан учраас тусдаа амьдрах болсон. Одоо би АНУ-д сургуульд сурч байгаа бөгөөд ойрын хугацаанд МУ-д очиж чадахгүй цаашид тай хамт амьдрах боломжгүй болсон, бид хоёр тусдаа амьдрах талаар ярьж тохирсон байгаа. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин маань миний асрамжид байгаа учраас би цаашид өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байгаа аав нь хэзээ ч охинтойгоо уулзах боломжтой би хязгаарлах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... миний бие нь 2018 оны 04 дүгээр сарын 10-нд И.*******тай гэр бүл болж хамт амьдраад 2019 оны 07 дугаар сарын 09-нд охинтой болсон. 2024 оны 08 дугаар сард хоорондоо таарч тохирохгүй болоод салах шийдвэр гаргасан. Хамтран амьдрах хугацаандаа эв эетэй байсан хоорондоо сайн ярилцсаны эцэст тусдаа амьдрах болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ба *******ын хэлж байгаа зүйл бүгд үнэн. Охиноо Монгол Улсад ирсний дараа байнга уулзаж байхыг л хүсэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.******* хариуцагч Ж.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч И.*******, хариуцагч Ж. нар нь 2018 оны хавар анх танилцаж, үерхэн дотно харилцаатай болж мөн оноос эхлэн нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг. ...мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч И.*******, хариуцагч Ж. нар нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Иргэний улсын бүлийн бүртгэлийн байгууллагад гэр бүл болсноо бүртгүүлж №432200009 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авснаар хууль ёсны гэр бүл болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг. ...гэж заасан ба нэхэмжлэгч И.*******, хариуцагч Ж. нар хамтран амьдарснаар харилцан адил эрх эдэлж, үүрэг хүлээн эхнэр нөхөр болсон байна.
Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин С. төрсөн болох нь гэрлэгчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь гэр бүл болон амьдрах хугацаанд бусад гэр бүлийн нэгэн адилаар амьдарч байсан боловч гэрлэгчдийн хоорондын харилцаа үл ойлголцох байдлаас шалтгаалан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдсанаас гэрлэгчид 2024 оноос эхлэн тус тусдаа амьдарч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. ...гэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. ...гэж, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. ...гэж зааснаар гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэр бүлийн харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа гаргаж байгаа, шүүхийн зүгээс санал болгосон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин С. төрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ. ...гэж зааснаар насанд хүрээгүй охин С. нь төрсөн эх И.*******ын асрамжид үлдэх саналыг гаргасан, хариуцагч охиноо хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул бага насны хүүхдийг төрсөн эх И.*******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. ...гэж зааснаар Ж. нь өөрийн төрсөн хүүхдэд цаашид анхаарал халамж, тусламж дэмжлэг үзүүлж байх болно гэснийг дурдах нь зүйтэй байна.
Тиймээс нэхэмжлэгч И.*******ын хариуцагч Ж.гаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Ж.гаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэр бүлийн дундын эд хөрөнгөгүй гэснийг, нэхэмжлэгч И.******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаагаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд татгалзаж шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө онлайнаар оролцсон болохыг дурдаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт Ирээдүй, хариуцагч овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин овогт н ийг нарыг төрсөн эх ******* овогт ******* *******ын асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.гаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгосугай.
4.Гэрлэгчид шүүхээр хянан шийдвэрлүүлэх гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батгэрэлд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ