| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00048/И |
| Дугаар | 304/ШШ2026/00126 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2026/00126
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, **** дүгээр хороо, **** тоотод байрлах, М******* б******* б******* ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, **** дүгээр баг, А******* **** айл *** дүгээр гудамж *** тоотод оршин суух Б******* овогт Д******* Булганчимэгт холбогдох
Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* б******* б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Булган суманд байрлах "Ө а дэлгүүр"-ийг иргэн Д.Булганчимэг **** түрээсэлж байх хугацаандаа манай компаниас бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч борлуулж байсан. Бараа авсан дүн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр **** төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр **** төгрөг, нийт үнийн дүн**** төгрөг. Үүнээс үлдэгдэл тооцоо ****төгрөг үлдсэн. Өөрийн гар өргөдөлдөө 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дуусгана гэсэн боловч өр төлбөр өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Яаралттай өр төлбөрийг хуулийн дагуу барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Булганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* б******* б******* ХХК нь хариуцагч Д.Булганчимэгт холбогдуулан нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Булганчимэг нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн *******, үүрэгтэй танилцаад үлдэгдэл тооцоо 5,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Д.Булганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Булганчимэгээс 49,075 төгрөгийг, улсын орлогоос 49,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* б******* б******* ХХК -д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч М******* б******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Булганчимэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,150 төгрөгөөс 49,075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Булганчимэгээс 49,075 төгрөгийг, улсын орлогоос 49,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* б******* б******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Булганчимэг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах *******гүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА