Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00135

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, **** дүгээр хороо,****, С******* нэрэмжит талбай 5, Г******* б*******ны төв байранд байрлах Г******* б******* ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, ***** дугаар гудамж, **** тоотод оршин суух, Ар г******* овогт П******* Б******* /ИБД:****/-д холбогдох

 

Нийт ***** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г******* б*******ны хариуцагч Пүрэвдагва овогтой Б******* /РД: *****/ нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Г******* б*******тай ***** дугаарт зээлийн гэрээ байгуулж, **** төгрөгийн зээлийг жилийн 19,8 хувийн хүүтэйгээр 23 сарын хугацаатай зээл авсан болно. Хариуцагч П.Б******* нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй б*******ыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох бөгөөд б******* өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. П******* Б*******гаас үндсэн зээл **** төгрөг, зээлийн хүүний төлбөрт ****төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт *** төгрөг, нийт **** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч П.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь хариуцагч П.Б*******д холбогдуулан нийт 16,128,793.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Б******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 16,128,793.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч П.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ***төгрөгөөс 119,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б*******гаас 119,297 төгрөгийг, улсын орлогоос **** төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 16,128,793.50 /арван зургаан сая нэг зуун хорин найман мянга долоон зуун ерэн гурван төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,594 төгрөгөөс 119,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б*******гаас 119,297 төгрөгийг, улсын орлогоос 119,297 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч П.Б******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА