| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2332001510058 |
| Дугаар | 2025/ДШМ/100 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/100
П.*******, Ц.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор Г.Тунгалаг /цахим/
Хохирогч Д.*******
Түүний өмгөөлөгч С.Баатар /цахим/
Иргэний нэхэмжлэгч С.
Хохирогчийн өмгөөлөгч С.Баатар
Шүүгдэгч Ц.******* /цахим/, П.*******
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Э.Хосцэцэг /цахим/, Д.Гүрдорж нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор П.*******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн 2332001510058 дугаартай, 149/2025/0033/Э/208/2025/0071 индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ***эгтэй, **** настай, **** **** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын **** дугаар баг, **** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Нарны өртөө плазад галч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай (РД: *******)
******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр Завхан аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, ***эгтэй, *** настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянгол дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувийн махны үйлдвэрт сахиул ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
-1981 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
- 1986 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн В-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 04 жилийн хугацаагаар хорих ялаар,
-1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
-1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн В-д зааснаар 03 жилийн хорих ялаар,
-1996 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай /РД: *******/
Шүүгдэгч П.******* нь Ц.*******той бүлэглэн урьдын харилцааны явцад болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.*******д 2011 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тооны хаягт байршилтай 5000 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 500,000 төгрөгөөр өөрийн хамтран амьдрагч байсан гэх Ж.ээр дамжуулан худалдсан, улмаар нэр шилжүүлэн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа бусдад итгэмжлэл өгч газрын гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр шинээр баримт бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч тухайн газрыг үргэлжилсэн үйлдлээр иргэн С.д 20,000,000 төгрөгөөр худалдаж, хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.******* нь П.*******той бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.*******д 2011 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тоот хаягт байршилтай 5000 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 500,000 төгрөгөөр худалдсан, улмаар П.*******ийг нэр шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг мэдсээр байж итгэмжлэл хийлгэн газрын гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр шинээр баримт бичиг бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч тухайн газрыг иргэн С.д 20,000,000 төгрөгөөр худалдаж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: П.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар, Ц.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхээс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.*******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.*******ыг цагаатган,
Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг хуурч эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.******* нь 450,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын битүүмжлэлийг хэвээр үлдээх Ц.*******, П.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хилийн хориг тавигдаагүй болохыг дурьдаж,
Хохирогч Д.******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэл хянан шийвэрлүүлэх тухай хуулийн дагуу шүүхэд хянан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж,
Хохирогч Д.******* нь газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргааныг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж,
Иргэний нэхэмжлэгч С. нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асууплаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,
Шийтггэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, цагаатгагдсан этгээд Ц.*******од авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.******* давж заалдах гомдолдоо:
...Миний эгч нь П.*******той хамтран амьдарч байх хугацаандаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын ******* тоот хаягт байрлах, 5000 метр квадрат газрын өмчлөх эрхийг эгч хөөцөлдөж байж П.*******ийн нэр дээр гаргуулж өгсөн ба П.******* нь газраа худалдахаар болсон тул энэ талаар эгч нь бидэнд дуулгаснаар надад өгөх ёстой мөнгөө эгч шууд П.*******ид аваачиж өгч, тухайн үеийн ханшаар 500,000 төгрөгөөр дээрх хоосон газрыг би худалдан авсан.
П.******* газрын ногоон гэрчилгээгээ өгсөн. Түүнээс хойш би тухайн газарт хашаа барьж, худаг гаргаж амьдрах болсон. Газрын бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авъя, гарч хөөцөлдье гэхээр П.******* “...дараа болъё, хэд хоногоос шилжүүлж өгье...” гэж цааргалсаар эгчийг хорт хавдартай болмогц салаад Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш бичиг баримтаа шилжүүлж авахаар 10 гаруй удаа хот руу П.*******ийг хайж явсан. Очоод утсаар ярихаар П.******* тэнд хүрээд ир, энд хүрээд ир гэж худлаа хэлээд өөрөө зугтаагаад явчихдаг байсан. Гэтэл надтай хамт манай хашаанд хамт ногоо тарьдаг байсан, мөн надтай хамт П.*******ийг хайгаад хот руу явж байсан Ц.*******, нөгөө олдоггүй П.*******ийг олоод, багын найз нь болчихсон, надад байгаа газар өмчлөх ногоон гэрчилгээг “хаясан” гээд дахин гаргуулж авсан.
П.*******, Ц.******* 2 нь Ц.*******ын салсан эхнэрийнхээ хүүхэд болох д 20,000,000 төгрөгөөр худалдаж, намайг залилан мэхэлсэн. Би газраа авахаар сумынхаа газрын албанд хандсан ч хүлээж авалгүй шүүхэд ханд гэсэн. Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар “...гэмт хэргийн шинжтэй тул цагдаагаар шалгуул гэсэн утгатай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх хохирлыг буруу тодорхойлж, тогтоохын зэрэгцээ эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй. П.*******, Ц.******* хоёрын худлаа үгээр хэргийг шийдвэрлэсэн. Би газраа л авмаар байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын ******* тоот хаягт байрлах, 5000 метр квадрат газрыг гэмт хэргийн хохиролд тооцож надад олгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч Р.Гүрдорж гаргасан давж заалдах гомдолдоо:
...Ц.*******, П.******* нарт холбогдох эрүүгийн 2332001510058 дугаартай хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, уг тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1.Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “Учир нь шүүгдэгч П.******* нь хамтран амьдарч байсан Ж.ээр дамжуулан 2011 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тоот хаягт байршилтай 500м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бусдад худалдахдаа Д.*******ы худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч Д.*******д тухайн газрыг 500,000 төгрөгөөр худалдсан гэдгээ өөрөө мэдэж хүлээн зөвшөөрсөн болох нь гэрч Ж., Ж. нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байх ба улмаар шүүгдэгч П.******* нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэрийг албан ёсоор шилжүүлэхгүй явсаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гээгдүүлсэн үндэслэлээр бичиг баримт бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин шинээр гэрчилгээ гаргуулан авч иргэн С.д уг газрыг 20,000,000 төгрөгөөр худалдсан нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч П.******* нь 2011 оны 05 дугаар сард хамтран амьдрагч Ж.ээр дамжуулан Д.*******д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тоот хаягт байршилтай 500м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдсан, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэрийг шилжүүлэх ёстой гэдгээ мэдсээр байж гээгдүүлсэн үндэслэлээр дахин шинэ гэрчилгээ гаргуулан авч иргэн С.д худалдсан үйлдэл нь шүүгдэгчийг бусдыг хуурч, залилсан үйлдэлд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болж байна. ” үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
- П.*******, Д.******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх: П.******* нь 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тоот, 500м2 талбай бүхий газрын өмчлөгчөөр бүртгэгдэж хуулийн дагуу өмчлөгч болсон. Тухайн үед П.******* нь Ж.тэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжийнхангай сансар гудамж, 93 тоот буюу Ж.ийн төрсөн эцгийн гэрт хамтран 2009 оноос 2014 оныг хүртэл хамтран амьдарсан ба дээрх хугацаанд хамтран ногоо тарьж амьжиргаагаа залгуулж ирсэн. 2010 оны 05 дугаар сард Д.*******д өөрийн өмчлөлийн газарт ногоо тарихыг зөвшөөрч, төлбөрт 300,000 төгрөгийг Ж. нь авсан байдаг. Д.*******д тус газрыг худалдах зорилгоор шилжүүлээгүй бөгөөд тухайн газарт ногоо тарихыг л зөвшөөрсөн.
Гэтэл шүүх Д.*******д худалдсан гэж гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлэгт үндэслэн ямар нэгэн бичгийн нотлох баримтгүйгээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Тухайлбал Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөх нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, тус зүйлийн 4.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.
Хэрэв тухайн газрыг Д.******* нь худалдан авсан байсан бол хуульд заасны дагуу улсын бүртгүүлэх, урьдчилан тэмдэглэгээ хийлгэх боломжтой байсан хэдий ч хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, өмчлөгч эрхтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад хандаагүй нь худалдах авсан гэх үйл баримтыг үгүйсгэж байхын зэрэгцээ 2022 онд газрын өмчлөгч С. газар чөлөөлөхийг шаардсанаар бодит байдлыг гуйвуулсан гомдол гаргаж, П.*******ийг үндэслэлгүй буруутгасан.
Тухайн худалдан гэх үйл баримтыг зөвхөн Ж., Ж., Д.Батсайхан гэх худ ургийн , гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлэгт шууд үндэслэн дүгнэлт хийх нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй ба уг гэрчүүдийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар дэмжигдэж чадаагүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлээд буй үйл явдлуудыг шалгаж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг огт хийгээгүй байхад нэг санаа зорилго бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцож буй нь хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй байна.
-Шүүхийн “газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэрийг шилжүүлэх ёстой гэдгээ мэдсээр байж гээгдүүлсэн үндэслэлээр дахин шинэ гэрчилгээ гаргуулан авч иргэн С.д худалдсан үйлдэл нь шүүгдэгчийг бусдыг хуурч, залилсан үйлдэлд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болж байна.” гэх дүгнэлт нь хэт хийсвэр бөгөөд эрх зүйн ухамсрыг удирдлага болгоогүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлт юм.
Тухайлбал П.******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулсан, иргэн С.д худалдсан нь яагаад гэмт үйлдэл болох эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно:
5.5.1. гэрчилгээ ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн,
5.5.2. эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан,
5.5.3. гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устсан,
5.5.4. эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээг ашиглах боломжгүй болсон,
5.5.5 шүүх арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгээд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон гэж заасан бөгөөд зөвхөн дээрх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгодог. Хэргийн бодит байдалд Д.*******, Ж. нар нь тухайн газрын гэрчилгээг өөрсөд дээрээ байлгаж, П.*******ид өгөлгүй, өмчлөлийн эрхийг зөрчиж байсан тул хуульд заасан гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устсан гэх үндэслэлээр дахин гэрчилгээг авсан бөгөөд хуульд бусад тухайн байдалд тохирох нөхцөлийг хуульчлаагүй.
Гэтэл гээгдүүлсэн үндэслэлээр гэрчилгээ авсан нь хууль зөрчсөн мэт дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай илтэд тохирохгүй байна.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/,” гэж заасан.
Гэвч анхан шатны шүүх нь гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, хэзээ гэмт хэрэг эхэлсэн, хэзээ төгссөн талаар огт дүгнэлт хийгээгүй. Шийтгэх тогтоолд 2011 оны 05 дугаар сард Д.*******д худалдсан гэж дүгнэсэн. Гэтэл 2011 оны 05 дугаар сарын хэдний өдөр, хаана гэмт хэрэг үйлдэгдээд байгаа нь тодорхойгүй, үүнийг огт нотолж чадаагүй.
Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, хаана үйлдэгдсэнийг тогтоох нь гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн таслан ажиллагааны харьяаллыг тодорхойлох, тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход онцгой ач холбогдолтой байтал шүүх нь энэ талаар огт дүгнэлт хийлгүй, гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчиж байна.
-П.******* газрын гэрчилгээг шилжүүлж өгөлгүй зугтаасан гэж Д.******* болон түүний хамаарал бүхий гэрчүүд мэдүүлдэг. Дээр дурдсанчлан тухайн газрыг худалдаагүй, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсээгүй тул П.******* нь зугтаах шаардлага үүсээгүй. П.******* нь 2011 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл буюу Ж.ийн бие муудаж Улаанбаатар хотын Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх хүртэл Мандал суманд Ж.ийн хамт амьдарч байсан ба Ж.ийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд түүний хоолыг зөөж, асран халамжилж байсан ба эмнэлгээс гарсны дараа түүнтэй хамт Мандал суманд ирж ногоо тарин, түүнийгээ хурааж, Улаанбаатар хотод очиж хуралдан борлуулдаг байсан. Энэ нь цаг хугацаанд буюу 2010 оны 05 дугаар сараас 2014 оны 03 дугаар сарыг хүртэл Ж.тэй хамтран амьдарсан байдаг. Хавтаст хэргийн 82 дугаар хуудаст байх П.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбарт түүний олгосон огноог 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр, хаягийг Сэлэнгэ, Мандал, 7 дугаар баг, Минжийн хангай сансар гудамж, 93 тоот гэж тэмдэглэсэн. Үүнээс үзвэл 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр П.******* нь иргэний үнэмлэхээ өөрийн амьдарч буй газрын төрийн захиргааны байгууллагаас авсан ба гэрчүүдийн 2010 оны 05 дугаар сар, 11 дүгээр сараас хойш ор сураггүй алга болсон гэж мэдүүлсэнтэй огт нийцээгүй ба тухайн хамаарал бүхий гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, тухайн зөрүүтэй мэдүүлгүүдийг тодруулсан баримт хэрэгт огт байхгүй байхад хэргийн бодит байдлыг тогтоолгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Уг хэрэгт хамаарал бүхий /худ ураг, нэгдмэл сонирхолтой/ этгээдүүдийн мэдүүлгээс өөр бичмэл нотлох баримт мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа, гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнд авагдаагүй бөгөөд шүүгдэгч П.*******, хохирогч Д.******* нар хэн аль бие биеийнхээ мэдүүлгийг үгүйсгэсэн, гэрч нарын хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдээс өөр нотлох ажиллагааны үр дүнг бататгах зүйлгүй байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай огт нийцэхээргүй байна.
2. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч тухайн газрыг үргэлжилсэн үйлдлээр иргэн С.д 20,000,000 төгрөгөөр худалдаж Д.*******ыг хуурч залилсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.” гэсэн нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, эрүүгийн эрх зүйн онолыг гажуудуулсан дүгнэлтийг хийсэн.
-Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэргийн санаа зорилго хохирогчийн эд хөрөнгийг хуурах, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах арга замаар өөртөө шууд санаатайгаар шилжүүлэн авснаар төгсөхөөр хуульчилсан.
Гэтэл хэргийн үйл баримтаас үзвэл П.******* нь Д.*******ы газар худалдах, эсхүл түрээслэх талаар нүүр тулан, харилцан тохиролцож байгаагүй. Ж. нь өөрийн төрсөн эгч Ж.тэй тухайн асуудлаар тохиролцсон бөгөөд Ж. нь Д.*******д, Ж. нь П.*******ид өөрсдийн тохиролцооны талаар юу гэж хэлж, итгүүлсэн нь эргэлзээтэй байна. Тухайлбал, Д. нь Д.*******д газрыг 500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж хэлсэн. Харин Ж. нь П.*******ид газар дээр Д.*******ыг буулгачихъя, оронд нь 300,000 төгрөг авна гэж хэлсэн бөгөөд үүнээс шалтгаалж П.******* газар дээрээ Д.*******ыг буулгахаар болж, оронд нь 300,000 төгрөг авах, харин Д.******* нь П.*******оос газрыг 500,000 төгрөгөөр худалдаж авсан гэх ойлголттой болсон нь харагддаг.
Дэрхээс үзвэл П.******* Д.*******ыг залилах, хуурах санаа зорилго огт байгаагүй бөгөөд тэдний хооронд гэрээний талаарх шууд тохиролцоо огт хийгдээгүй буюу тохиролцоог гэрч гэх Ж., Ж. нарын эгч дүүс хийсэн байдаг. Энэхүү байдлаас дүгнэвэл П.******* нь ямар нэгэн залилах хүсэл зорилго байгаагүй бөгөөд Д.*******ыг хуурах бодит үйлдэл хийгдээгүй тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг огт хангахгүй байгаа юм.
Харин Д.******* нь залилуулсан гэж үзвэл түүнийг Ж., Ж. нар нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан байх магадлалтай ба энгийн үгээр тайлбарлавал Д.*******ыг чулуу хөөлгөж байна гэж дүгнэхээр байна.
- Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм. Харин залилах гэмт хэрэг үргэлжлэх гэдэг нь гэмт этгээд нэг санаа зорилгыг хэрэгжүүлэхээр буюу хохирогчийн эд хөрөнгийг авахаар, нэг объект руу буюу хохирогчийн эд хөрөнгөд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарах хэд хэдэн гэмт үйлдлийг хийж, удаа дараа хохирол учруулсан байхыг ойлгодог ба Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 146 дугаар тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд уг зохицуулалтын хувьд “тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй” нь тус бүртээ гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан байх шаардлагатай” гэж тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх нь С.д газар худалдсанаар гэмт хэрэг төгссөн мэтээр дүгнэж буй нь илтэд үндэслэлгүй байна. Учир нь, П.*******ийн үйлдлийг гэмт хэрэг төсөөлбөл П.******* нь Д.*******ыг удаа дараагийн үйлдлээр хуурч, хэд хэдэн удаа түүний эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан бол уг үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж болох юм.
Харин тухайн тохиолдолд 2011 оны 05 дугаар сард Д.*******ы эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авснаар төгссөн гэж үзэж болох юм. С.д газар худалдсан үйлдэл нь гэмт хэрэг үргэлжилсэн гэх ойлголтод хамаарахгүй бөгөөд С.д газар худалдсанаар Д.*******ыг хуурах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үйлдэл хийгдээгүй, Д.******* эд хөрөнгөд дахин халдаагүй юм. Ийм байтал анхан шатны шүүх нь залилах гэмт хэрэг болон, гэмт хэрэг үргэлжлэх тухай эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, эрүүгийн эрх зүйн онолыг гажуудуулсан дүгнэлтийг хийсэн.
-Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасан.
Гэтэл анхан шатны шүүх нь П.*******ийн үйлдлээс ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн хэр нь ямар хохирол учирсан талаар дүгнээгүй нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...газраараа хохирч байна, газраа нэхэмжилж байна...” гэх тайлбарыг гаргасан. Гэтэл тухайн газар нь Д.*******ы өмч хэзээ ч байгаагүй бөгөөд П.*******ийн өөрийн өмч /байсан/-ийн газрыг гэмт хэргийн хохиролд тооцох огт боломжгүй юм.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийн хэзээ, хаана,яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн,” 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал,” 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ”, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана”, 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ талаар огт нотлоогүй бөгөөд 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал,” 2.2 дахь заалтад "шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр:". 2.3 дахь заалтад "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл:", 2.4 дэх заалтад "шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;", 2.5 дахь заалтад "хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга." гэж гэмт буруутай гэж шийдвэрлэсэн тохиолдол заавал нотлох, дүгнэлт хийх нөхцөлүүдийг хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй шийтгэл тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал улсын яллагч болон анхан шатны шүүх нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ талаар огт нотлоогүй бөгөөд 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад "гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал;" гэж заасныг шийтгэх тогтоолдоо огт тусгаагүй.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Билгүүн болон миний шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг няцаасан үндэслэлийг тодорхой тусгаагүй байгаад ямар нотлох баримтаар өмгөөлөгч нарын үндэслэл няцаагдаж байгааг тодорхой дүгнээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг эхийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.”, 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй,” тус зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.” гэж заасан санал, хүсэлтийг авсан шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэл бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар хуульчилсан.
Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд зориулж засвар оруулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолгүй гэж шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаас татгалзаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг илэрхий зөрчсөн.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ:”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас ад хөрөнгийн болон эл хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.
Гэтэл анхан шатны шүүх нь иргэний нэхэмжлэл огт гаргаагүй, өөрт нь хохирол, хор уршиг огт учраагүй гэж мэдүүлсэн С.ы шийтгэх тогтоолд “...иргэний нэхэмжлэгч С. нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг, хохирогч Д.******* нь 500,000 төгрөгийг авахгүй, зөвхөн газраа авна гэсэн, иргэний нэхэмжлэгч С. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.” хэмээн тусгасан нь ямар нэгэн гомдол санал гаргаагүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй иргэнийг хүчээр иргэний нэхэмжлэгч болгон яллах дүгнэлтэд тусган ирүүлснийг огт залруулаагүй шийдвэрлэсэн нь С.ы хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч П.*******ийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч О.Билгүүн гаргасан давж заалдах гомдолдоо:
...өөрийн үйлчлүүлэгч П.*******ид холбогдох эрүүгийн 2332001510058 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардан авч бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1.Холбогдсон хэргийн товч агуулга
Миний үйлчлүүлэгч, шүүгдэгч П.******* нь өөрийн хамтран амьдрагч байсан гэх Ж.ээр дамжуулан Д.*******д 2011 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тоот хаягт байршилтай 5000 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 500,000 төгрөгөөр худалдсан, улмаар газрын гэрчилгээний нэр шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа бусдад иргэн Ц.*******од итгэмжлэл өгч газрын гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр шинээр баримт бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч тухайн газрыг үргэлжилсэн үйлдлээр иргэн С.д 20,000,000 төгрөгөөр худалдаж Д.*******ыг хуурч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /шийтгэх тогтоолд бичигдсэнээр/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн.
2.Өмгөөлөгчийн дүгнэлт
2.1 Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дэх гэм буруугийн талаар өгсөн “...бусдыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож” гэх дүгнэлт нь /тогтоолын 8 дахь тал/ мөн эсэх хэсэг дэх “...С.д уг газрыг 20,000,000 төгрөгөөр худалдсан нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна” гэх дүгнэлт /тогтоолын 9 дэх талд/-ээс зөрж байна.
Тодруулбал, эхний дүгнэлтэд шүүх 2011 онд 500,000 төгрөг авснаар гэмт хэрэг төгссөн хэмээн үзэж гэм буруутайд тооцсон. Гэтэл дараагийн дүгнэлтэд хожим буюу 2023 онд С.д газар худалдсанаар мөн залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад сөргөөр нөлөөлж, шүүхийн дээрх 2 дүгнэлт хоорондоо ноцтой зөрж байна.
Өөрөөр хэлбэл, шүүх 2011 оны үйлдлээр гэмт хэргийг төгссөн гэж үзсэн бол 2023 оны үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж боломжгүй нөхцөл байдал үүснэ. Харин сүүлийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэхээр бол тэрхүү С.д газар худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэл нь мөн адил гэмт хэргийн шинжтэй буюу С.д залилсан үйлдэл байх шаардлагатай.
Хэргийн нөхцөл байдлаас харвал шүүгдэгч нь С.д залилах үйлдэл хийгээгүй бөгөөд түүнийг залилсан гэж шүүгдэгчийг буруутгаагүй нь шийтгэх тогтоолоос тодорхой харагдана. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг үеийг зөв тодорхойлсон гэж үзэхгүй. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэхэд нөлөөлсөн байна.
2.2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд,
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дэх гэм буруугийн талаар өгсөн:
-“...бусдыг хуурч, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэх дүгнэлт /тогтоолын 8 дахь талд/
-мөн хэсэг дэх “...С.д уг газрыг 20,000,000 төгрөгөөр худалдсан нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг гэж үзэхээр байна” гэх дүгнэлт /тогтоолын 9 дэх талд/
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т:
-“бусдыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэх дүгнэлтүүд нь хоорондоо харилцан зөрүүтэй байхаас гадна Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:
1.Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд
Үргэлжилсэн гэмт үйлдэл гэдэг нь гэмт этгээд гэмт санаа зорилгоор нэг объект /эх сурвалжид/ нэг төрлийн буюу эсвэл өөр өөр үйлдэл хийж хоёр буюу түүнээс дээш удаа халдсан бөгөөд үйлдэл тус бүр нь гэмт хэрэг болохгүй, тэдгээр нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхыг ойлгодог.
Үүнээс үзвэл: шүүгдэгч нь үйлдлийнхээ туршид зөвхөн нэг объектод халдсан байхыг шаардаж байх бөгөөд Д.*******ы мөнгөн хөрөнгө болох 500,000 төгрөг /объект №1/-ийг С.д шилжүүлсэн газрын эрх буюу үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх /объект №2/-тэй нэг объект гэж үзэх ямар ч боломжгүй байна.
Шүүгдэгчийн Д.*******аас 500,000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл, мөн С.д газар худалдсан үйлдлийн аль аль нь дангаараа гэмт хэрэг болох ёсгүй байх байтал шүүх 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь энэхүү нөхцөлийг мөн үгүйсгэж байна.
Дээрх хоёр нөхцөл нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгох ёстой байтал шүүх шүүгдэгчийн Д.*******аас 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг дангаар нь гэмт хэрэгт тооцсон нь энэ шинжийг бүхэлд нь үгүйсгэж байна.
Дэрхээс үзвэл шүүгдэгчийн 2023 онд газрыг бусдад худалдсан үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд шүүх энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, тус хэргийн халдлагын зүйл нь 500,000 төгрөг буюу мөнгөн хөрөнгө байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх мэтээр дүгнэлт хийсэн нь буруу юм. Эрүүгийн шүүх зөвхөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийн талаар дүгнэлт хийхээс биш иргэний эрх зүйн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэх учиргүй.
Мөн залилах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болохын хувьд хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй бөгөөд хор уршиг учирсан ч энэ нь тухайн гэмт хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй.
2.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд
Түүнчлэн уг тохиолдолд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүх шүүгдэгч П.*******ийн Д.*******аас 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг дангаар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь гэмт үйлдэл төгссөн үеийг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2011 оны 05 дугаар сар болохыг хэдий нь өөрөө тодорхойлсон гэж үзэхээр байна. Тэгсэн атлаа 2023 онд үргэлжилсэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. Хэрвээ П.******* газрыг үнэхээр Д.*******д худалдсан юм бол хохирогч 2011 оноос 2023 он хүртэл бүхэл бүтэн 1 үе буюу 12 жилийн хугацаанд яагаад хууль хяналтын байгууллагад эрхээ шаардаж хандаагүй вэ?
Хууль мэдэхгүй нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүйтэй адилаар хохирогчид шаардах эрхийг ч бий болгох ёсгүй. Тодруулбал, шүүх Шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгүүдэд:
-“...хохирогч Д.******* нь газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргааныг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй” /тогтоолын 10, 11 дэх талд/ гэж дүгнэсэн нь үнэхээрийн гайхалтай.
Энэ дүгнэлтээс үзвэл шүүх нэгэнт дууссан иргэний эрх зүйн хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн журмаар /шийтгэх тогтоолоороо/ хүчлэн сунгаж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар хуулийн хэмжээ хязгаарыг давсан, хууль бус дүгнэлт хийжээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэдгийг хохирогч газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотойгоор зөвхөн иргэн, захиргаа, арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгох бөгөөд энэ талаарх шинэ жишгийг Улсын дээд шүүхээс нэгэнтээ тогтоосон.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогчийг газар эзэмших, өмчлөхтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй л гэж үзэж байгаа бол дээрх хэм хэмжээ болон Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.14, 82.45 дэх хэсэгт заасан шаардлагуудыг анхаарах шаардлагатай байсан.
Эсхүл шүүх хохирогчид хоосон итгэл төрүүлж, түүнийг хуурч байна уу? Хохирогч, шүүгдэгчийн хооронд үнэхээр газар худалдах, худалдан авах харилцаа үүссэн бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байж 2014 онд дууссан байх ёстой. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг онцлогтой.
Гэтэл ийнхүү “...шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн нь хуульд байхгүй зохицуулалт, боломжийг эрүүгийн шийтгэх тогтоолоор хохирогчид бий болгож байх бөгөөд хэт нэг талд үйлчилж буйг нь шууд илэрхийлж байгаа юм.
3.Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дэх гэм буруугийн талаар өгсөн:
-“...С.д уг газрыг 20,000,000 төгрөгөөр худалдсан нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна” гэх дүгнэлт /тогтоолын 9 дэх талд/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” залилах гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр хуульчилсан.
Гэтэл шүүгдэгч П.******* нь С.аас 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авахдаа түүнд газар өмчлөх эрхийг шилжүүлсэн нь түүнийг хуурсан буюу хохироосон гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Магадгүй 2023 онд газрыг зарахгүйгээр энэ хэвээр дахин 20, 30, 100 жил өнгөрвөл мөн адил үргэлжилж байна л гэж үзэх үү?
Хэрэвзээ дээрх нөхцөл байдалд ийм үндэслэлээр үргэлжилсэн үйлдлийг ойлгож хэрэглэвэл эрүүгийн эрх зүйн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зарчим бүхэлдээ алдагдаж, эрх зүйт ёс ганхаж эхэлнэ. Түүнчлэн “бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэдгийг хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний өмчлөлд хууль бусаар авах үйлдлээр ойлгодог. Гэтэл шүүх С.д газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн үйлдлээр ойлгож хэрэглэх нь буруу. Өөрөөр хэлбэл, хуульд авсан гэж зааснаас биш өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заагаагүй. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид Залилах гэмт хэрэгт тооцохоор заасан объектив болон субъектив шинжүүдийг тодорхойлсон диспозиц нь “Тодорхойлсон түүний бүрэлдэхүүний агуулга шинжүүдийг дэлгэрүүлэн тайлбарласан байдгаараа энгийн диспозицээс ялгаатай.
Тодруулбал, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг зөв тогтож, гэмт хэргийг зөв зүйлчлэхийн тулд Залилах гэмт хэргийн диспозицид хор уршиг, түүний шинжийг хэрхэн хуульчилсныг зөв танин мэдэх улмаар зөв тайлбарлаж сурах нь ач холбогдолтой. Харин залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнд хууль тогтоогч хор уршгийн шинж, хэлбэр төрлийг шууд заагаагүй бөгөөд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авсан үйлдлээр төгсөх байдлаар хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх хуулийн диспозицид нэгэнтээ тодорхой заасан “эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэх шинжийг П.******* өөрийн газрын өмчлөх эрхийг С.д шилжүүлэн өгснөөр үргэлжилсэн, улмаар 2023 онд гэмт хэрэг төгсөж байна хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Тэгсэн атлаа Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т:
-“бусдыг хуурч эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн нь шүүх П.******* өөрийн газрыг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн өгсөн буюу хохирогч Д.*******аас газрын өмчлөх эрхийг авсан гэж буруутгаагүй болохыг илэрхийлж байна.
Өөрөөр хэлбэл, хохирогчоос газар авсан үйлдлээр бус мөнгө авсан үйлдлээр гэмт хэргийг төгссөн хэмээн тодорхойлчхоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг харгалзаж үзээгүй байгаа нь учир дутагдалтай.
Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Энэ нь мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг илэрхийлж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Монгол улсын иргэн ******* овогт ******* *******ид холбогдох эрүүгийн 2332001510058 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Хохирогч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ц.*******, П.******* хоёрт маш их гомдолтой байна. Би газрыг өөрийнхөө нэр дээр авахыг маш их хүсдэг. Би ногоогоо тарьж амьдардаг хүн. Олсон мөнгөөрөө хоол, эмээ худалдаж авдаг. 3 жил ногоо тарьсангүй. 2 жил гаруй хугацаанд тогийг маань тасалсан. Тог ч байхгүй болсон. Би ганцаараа амьдардаг. Миний итгэлийг урвуулан ашиглаж залилсан. Надтай уй зайгүй найзалж явсан Ц.******* гэх нөхөр бол П.*******ийг хайж явахад хүртэл надтай хамт явж байсан. Намайг ногоон гэрчилгээг шилжүүлж авч чадахгүй байгааг мэдэж байсан. Надад эх хувиараа ногоон гэрчилгээ байгаа болохыг мэдэж байсан. Хаясан, гээсэн гэж дахин ногоон гэрчилгээг авч энэ асуудал болсон. Ийм учраас миний газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч С.Баатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хохирогч Д.******* нь тухайн газарт хувиасаа хашаа барьж, худаг гаргуулж, цахилгаан холбосон. Хохирлыг 500,000 төгрөгөөр залилуулсан гэж буруу тогтоосон. Үргэлжилсэн үйлдэл гэх тухайд нэг объектод 2 буюу түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно гэж байгаа. Гэтэл 500,000 төгрөгт 2-оос дээш удаа халдсан үйлдэл байхгүй. Газрыг шилжүүлж өгөхгүйгээр дараагийн хүнд зарсан байгаа нь гэмт хэргийн объект нь газар байгаа юм. Үүнийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Мөн газрыг худалдах, худалдан авах хэлцэл бол тухайн үедээ хийгдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа албан ёсны баримтаа бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, Д.******* мөнгөө өгсөн байтал газрыг шилжүүлж өгөхгүй гэсэн анхны санаа зорилгоороо шилжүүлж өгөхгүй зугтааж явсаар байгаад уг асуудал болсон. Иймд газрыг Д.*******д олгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч Р.Гүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ц.*******, П.******* нарт холбогдох эрүүгийн 2332001510058 дугаартай хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, уг тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. ...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт юу юуг дүгнэж, тусгах талаар тодорхой заасан. Үүнд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэмт хэрэгт нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тусгахаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар, цаг хугацааг бүрэн тодорхойлж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийг шийтгэх тогтоолдоо тусгах ёстой. Гэтэл санал, дүгнэлтийг баримтаар няцаасан дүгнэлт огт байхгүй юм. С. иргэний нэхэмжлэгчээр оролцохдоо “би ямар нэгэн юм нэхэмжлээгүй, надад огт хохирол учраагүй, би залилуулаагүй” гэж мэдүүлсээр байхад яагаад иргэний нэхэмжлэгчээр оруулж байгаа нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын П.*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч П.*******ийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч Э.Хосцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Прокурор Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгч, хохирогч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дурдаж шийдвэрлэсэн байдаг. Хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шүүгч тухайн хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч нарын дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ц.*******, П.******* нарт холбогдох эрүүгийн 2332001510058 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хохирогч Д.*******аас гаргасан “...Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч нарын худлаа үгэнд орж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын ******* тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг гэмт хэргийн хохиролд тооцож надад олгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч П.******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ хэргийн улмаас өөрт нь ямар ч хохирол учраагүй С.ыг үндэслэлгүйгээр иргэний нэхэмжлэгчээр татсан, хохирогч Д.******* 500,000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байхад эрүүгийн хэрэг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож миний үйлчлүүлэгч П.*******ийг цагаатгаж өгнө үү” гэх гомдлуудыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.******* нь Ц.*******той бүлэглэн урьдын харилцааны явцад болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.*******д 2011 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тооны хаягт байршилтай 5000 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 500,000 төгрөгөөр өөрийн хамтран амьдрагч байсан гэх Ж.ээр дамжуулан худалдсан, улмаар газрын гэрчилгээг эх хувиар нь өгч удахгүй нэр дээр нь шилжүүлнэ гэж итгүүлэн хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа бусдад итгэмжлэл өгч газрын гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр шинээр баримт бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч тухайн газрыг үргэлжилсэн үйлдлээр иргэн С.д 20,000,000 төгрөгөөр худалдаж, хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:
-Гэрч Ж.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тэр үед ******* гэдэг хүн манай эгч тэй хамтран амьдардаг байсан юм. Тэгээд би тухайн үед ******* гэдэг хүн дээр очоод уулзаад та газраа хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ? гэж асуухад өөрөө 500,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад газрыг чинь манай нөхөр бид 2 аваад, манай нөхрийн дүү *******ыг амьдруулчихъя гэж хэлтэл тэг тэг гэсэн. Тэгээд би тухайн үед 500,000 төгрөгийг нь тоолж эгчдээ үлдээгээд, газрын гэрчилгээг надад өгөхөөр нь авалгүй, та энэ газрын гэрчилгээг нь *******ы нэр дээр өгчхөөрэй, энэ газрыг чинь бид 2 *******д авч өгч байгаа юм аа гэж хэлээд үлдээгээд явсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 104-р тал/
-Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.... Би 2023 оны 05 дугаар сард *******ын ХААН банкны дансанд өөрийнхөө 5001213310 гэсэн данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Яг дансыг нь тодорхой сайн санахгүй байна. ...Би өөрийн хүү С.тай Мандал сумын 3 дугаар баг Үтрэмийн 2-37 тоотод амьдардаг юм. ...манай хүүхдүүд надад аавын найз нь газар зарна гэж байна гэхээр нь бид гурав ярилцаж тэр газрыг нь худалдаж авсан юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 106-р тал/
-Гэрч Я. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...... Би Д.*******, ******* хоёртой хамт 2015, 2016 оноос хойш 2024 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудлын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тоотод байрлах Д.*******ы хашаанд ногоо тарьж байгаа юм. 2015, 2016 оноос хойш тэр хашааны талд нь би ногоо тарьдаг, Д.******* н.******* хоёр тэр хашааныхаа нөгөө талд нь ногоо тарьдаг байсан. ...Д.******* 2011, 2012 оноос хойш тэр газарт нүүж ирээд өөрөө банзаар хэвтүүлээд хэвтээ хашаа барьж байсан. Би тэрийг сайн мэдэж байна. Тэр үед тэнд айлгүй задгай талбай байдаг байсан. Д.*******ы тэр хашаа барьдаг газрын зүүн урд талд нь төрсөн ах Батсайханых байдаг байсан. Батсайхан одоог хүртэл тэндээ амьдарч байгаа... Би ноднин жил хүртэл ногоо тарьсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 114-р тал/
-Гэрч Д.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би он сар өдрийг нь мартчихжээ сайн санахгүй байна. Ямар ч байсан одоогоос 10 гаран жилийн өмнө тухайн газрыг манай эхнэрийн эгч , хамтран амьдрагч ******* нар нь зарна гээд байхаар нь эхнэр тай ярилцаад тухайн газрыг өөрийн төрсөн дүү болох *******д бэлэн 500,000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Тэгээд тухайн үед тэр *******, нар нь манай дүү *******д газрынхаа ногоон гэрчилгээг өгөөд удахгүй нэрийг нь шилжүүлж өгнө гэж хэлээд өөрсдөө байхгүй болчихсон. ...Тэр үед түрээслэх талаар огт ярилцаагүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 250-р тал/
-Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: …Манайхыг амьдарч байхад 2006 оноос 2012 он хүртэл П.*******, Ж. нар нь хамт Сансарын гудамжинд манайхтай нэг хөндлөн гудамжинд зэргэлдээ амьдардаг байсан… гэх мэдүүлэг /2 хх-ийн 227-228-р тал/
-Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: …Манайхыг анх 2007 онд Ховд аймгаас нүүж ирээд одоогийн Баянсуудлын 1-64 тоотод амьдарч байхад *******ых 2010 билүү 2011 онд нүүж ирж байсан санагдаж байна. Тэрнээс өөр зүйл би сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 244-р тал/
-Анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.*******ын өгсөн: ...2022 онд П.******* над руу утсаар яриад би газраа цахимд бүртгүүлмээр байна чи газрын албатай орж уулзаад цахимд бүртгүүлчих гэж хэлсэн. ...******* надад хандаж чи хотод хүрээд ир итгэмжлэл хийлгэж өгье гэхээр нь би хот орж итгэмжлэл хийлгээд 50,000 төгрөг аваад кадастрын залууд 50,000 төгрөгийг нь өгч кадастр хийлгэсэн. Тэгээд уг газар дээр кадастр хийлгэхээр очиход ******* уг газар дээр байсан. Тэгээд би *******ид цахимд бүртгэсэн байх үзээрэй гэж хэлсэн. 2023 оны хавар П.******* над руу залгаад шинээр гэрчилгээ авмаар байна гэхээр нь би *******д гэрчилгээ чинь байгаа юм биш үү гэхэд ******* нь үрэгдүүлсэн юм шиг байна гэсэн. Би дахин газрын алба орж уулзахад сонинд зарлуул гэсэн. Тэгээд ******* сонинд зарлуулсан. Би тэр сониныг нь газрын албанд аваачиж өгөөд бичиг аваад үл хөдлөх хөрөнгийн газарт өгсөн. Тэгээд шинэ гэрчилгээ нь гарсан байх. П.******* газраа зарна гэхээр нь тухайн үед надтай сууж байсан гийн хүү Х. авна гээд *******той уулзсан. Эхлээд бэлнээр 10 сая төгрөгийг аас авч өгсөн. Сүүлийн 10 сая нь ы ээж нь ногооны зээл аваад миний дансанд хийснийг би *******ид шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг /2 хх-ийн 202-р тал/
-Анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч П.*******ийн өгсөн: ...2006 оноос 2014 онд тэй хамт амьдарсан. ... надад 2012 оны 04 дүгээр сард *******ыг чиний газар дээр буулгаад ганц хоёр жил ногоо тариулъя гэхээр нь тэгэхгүй юу гэсэн. Тэгээд т 300,000 төгрөг өгснийг надад өгсөн. ...2015 онд би тай хотод таарсан. Чи тэр газраа *******ы нэр дээр болгочих гэхээр нь 300,000 төгрөгийн газар гэж юу байдаг юм гээд хэлсэн. 2019 оны 09 дүгээр сард би тэй хотод таарсан. Тэр үед би газрын гэрчилгээ хэнд байна гэхэд *******д байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр салсан. Хэд хоногийн дараа тэй очиж уулзсан. Тэрнээс хойш бид уулзаагүй. 2020 онд ******* над руу залгахаар нь би хөдөө ажиллаж байна гэсэн. Дахиж надтай яриагүй. 2022 оны 01 дүгээр сард *******ы хүү нь над руу утсаар ярьж хэл ам хийсэн. 2022 оны 05 дугаар сард над руу залгасан. *******ыг нүүлгэчихлээ чи гарын үсэг зураад өг гэхээр нь зурж өгөөгүй. Би цахимд оруулна гэж хэлсэн. Би 2022 оны 05 дугаар сард *******ыг гуйгаад газраа цахимд бүртгүүлэх талаар хэлсэн. ******* газрын албатай уулзаад над руу залгаж хэлсэн. Би *******ыг хотод дуудаад итгэмжлэл хийлгэж өгсөн. Би өөрөө ирж кадастр хийлгээд нэгийг нь *******од өгчхөөд буцсан. 2022 оны 06 дугаар сард над руу залгасан. Би гэрчилгээ хэнд байна гэхэд байхгүй гээд байсан. 2023 оны 04 дүгээр сард би газраа зармаар байна гэж *******од хэлсэн. Шинээр гэрчилгээ авхуулах гэж *******ыг газрын албатай уулзуулсан. Тэгээд гэрчилгээгээ алга болгосон гэж хотод сонинд зарлуулаад бичгийг нь *******од өгч шинээр гэрчилгээ авхуулсан. 2023 оны 05 дугаар сард ******* над руу залгаад манай хүүхэд авъя гэж байна гэж хэлсэн. Тэгээд би *******ын том хүү болон нарт 20 сая төгрөгөөр худалдсан гэх мэдүүлэг /2 хх-ийн 202-р тал/
-Анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч Д.*******ы өгсөн: ...2011 оны 05 дугаар сард Ж., Ж. гэдэг хоёр эгчээр дамжуулан П.*******ийн газрыг 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэндээ хашаа бариад жорлон худаг ухаад ногоо тариад одоог хүртэл амьдарч байна. Сүүлийн 3 жил ногоо тарьж чадаагүй. Газрын ногоон гэрчилгээ нь надад байсан боловч П.******* нь нэрээ шилжүүлэхгүй түр байж бай гээд алга болсон. Тэгээд тэрнээс хойш энэ газрын маргаан үргэлжилж байна. Би газраа авмаар байна. ******* мөнгө төгрөгөө авчхаад алга болоод өгсөн. Арга саам хийгээд удаа дараалан тэнд хүрээд ир гэж хэлчхээд алга болчихдог байсан. Ногоон гэрчилгээ надад байгаа гэдгийг мэдэж байсан мөртлөө шинэ гэрчилгээ гаргуулж аваад өөр хүнд худалдаж намайг хохироож байна гэх мэдүүлэг /3 хх-ийн 44-р тал/
-Анхан шатны шүүхийн 20250604-ний өдрийн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч С.ы өгсөн: энэ хоёр хүнд ямар ч гомдол санал байхгүй. Мөнгөө өгөөд газар худалдаж авсан. Би бол харин би газраа Д.******* гэдэг хүний эзэмшлээс чөлөөлүүлж авмаар байна. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 хх-ийн 53-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.
Шүүх шүүгдэгч П.*******ийн үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан үргэлжилсэн үйлдлээр “хохирогч Д.*******аас 500,000 төгрөгийг авч улмаар өөрийн газар эзэмших эрхийг түүнд шилжүүлэн өгнө гэж итгүүлэн 2011 оны 05 сард газрын гэрчилгээг барьцаа болгон өгсөн боловч улмаар шилжүүлэн өгөхгүй явсаар 2023 оны 04 дүгээр сарын 19-нд гэрчилгээг гээгдүүлсэн гэж шинээр гаргуулан авч С.д 20,000,000 төгрөгөөр зарсан үйл баримт тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.*******д бичиг баримтыг өөрт нь байгаа тул найдвартай гэж итгүүлэн хуурч улмаар түүнд мэдэгдэлгүй шинээр бичиг баримтыг гаргуулан авч газрын үнэ ханш нэмэгдсэн байдлыг далимдуулан давхар өндөр үнээр буюу 20,000,000 төгрөгөөр зарж бичиг баримтыг С.ы нэр дээр шилжүүлэн өгч, хохирогч Д.*******д болж буй бодит үйл явдлыг нуух замаар 500,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Хохирогч Д.*******д 500,000 төгрөгийн хохирол учирсан боловч уг газрыг 2011 оны 05 дугаар сараас хойш эзэмшиж өөрийн газар болсон гэж итгэсний улмаас хашаа барьж худаг гарган ногоо тарьж амьжиргаандаа ашиглаж ирсэн нь нотлогдсон, улмаар уг газар ашиглалтын улмаас мөн он цагийн уртад хөрөнгийн үнэлгээ зах зээлийн жамаар нэмэгдэж уг газрын үнэлгээ өссөн нь түүнд дам байдлаар учирсан хор уршиг гэж үзнэ.
Иймд шүүгдэгч П.******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байдал нотлогдоогүй, гэмт хэргийн улмаас хохирол учраагүй гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирогч Д.******* бодит 500,000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч цагаатгах хууль зүйн үндэслэлгүй.
Харин шүүгдэгч Ц.******* нь П.*******той бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.*******д 2011 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын ******* тоот хаягт байршилтай 5000 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 500,000 төгрөгөөр худалдсан, улмаар П.*******ийг нэр шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг мэдсээр байж итгэмжлэл хийлгэн газрын гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр шинээр баримт бичиг бүрдүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин газрын гэрчилгээг авч тухайн газрыг иргэн С.д 20,000,000 төгрөгөөр худалдаж хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, тэрээр зориуд уг газрыг С.д шилжүүлэн өгч шүүгдэгч П.*******той бүлэглэн хохирогч Д.*******ыг шууд санаатай залилж, хохироох зорилготойгоор уг үйлдэлд оролцсон нь бүрэн дүүрэн нотлогдоогүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.*******ийн үйлдсэн хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг оногдуулсан нь хууль зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдалд тохирсон байна.
Харин хохирогч Д.*******ы зүгээс маргаан бүхий газрыг хохиролд тооцож надад олгуулж өгнө үү гэх гомдлыг мөн ханган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн.
Учир нь: Уг маргаан бүхий газрын гэрчилгээ иргэний нэхэмжлэгч С.ы нэр дээр шилжсэн байдал тогтоогдсон тул уг гэрчилгээг эрүүгийн хэргийн шүүхийн зүгээс шууд хүчингүй болгох хууль зүйн үндэслэл боломж байхгүй бөгөөд хохирогч Д.******* өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдав.
5.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Хохирогч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ