Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2026/00193

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2026/00193

Булган аймаг

 

               

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, * дүгээр хороо, Ю******* гудамж **, МПМ цогцолб******* байрлах, “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* аймаг, Х******* сум, * дүгээр баг, С******* ** тоотод оршин суух Г.У******* холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: **** /*********/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...140000712055 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны **** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Г.У******* нь уг гэрээний үндсэн дээр өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт **** төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. "М******* ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй”, “орох ярианы эрх хаалттай", "тийм хүн байхгүй" зэргээр холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. *****-ны өдрийн байдлаар Г.У*******гийн нийт зээлийн үлдэгдэл нь **** төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 570,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл ***** төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл ******* төгрөг байна. Г.У******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт ***** төгрөгийг гаргуулж өгнө үү“ гэжээ.

Хариуцагч Г.У******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.У******* холбогдуулан ****** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.У******* холбогдох ***** /**********/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** /********/ төгрөгөөс ***** /******/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас ****** /а**********/ төгрөгийг, хариуцагч Г.У*******гээс ******** /********/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ