Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2026/00147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, **** *** дугаар гудамж, ***тоотод оршин суух, Б******* овогт М******* Б******* нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.Бямбасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.Бямбасүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Би Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш, пионерын удирдагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Ө******* аймгийн харьяат Д******* гэдэг хүнтэй ханилж, Ө******* аймагт очоод ***0 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ө******* аймгийн Д******* хорооны 8 жилийн сургуульд пионерын ахлах удирдагчаар томилогдон ажиллаж эхэлсэн. 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс Бүгд найрамдах Монгол ард улсын Засгийн газрын **** оны 88 дугаар тогтоолын дагуу Ө******* аймгийн Д******* хорооны ардын хурлын депутатуудын гүйцэтгэх захиргаанд хүүхдийн байгууллагын зөвлөхөөр ажилласан. Ингээд **** оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Булган аймгийн Хүүхдийн төлөө төвд ажиллахаар болсон тул гэр бүлээрээ Булган аймагт ирсэн. Одоог хүртэл Булган аймагтаа ажиллаж амьдарч байна. Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтэр норж шаардлага хангахгүй байна, шүүхэд ханд гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн дэвтэр норж шаардлага хангахгүй гэсэн тул шүүхэд хандсан. Ө******* аймгийн Д******* хорооны 8 жилийн сургуульд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл пионерын ахлах удирдагчаар, Ө******* аймгийн Д******* хорооны Захиргаанд 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн байгууллагын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-М******* Б******* иргэний үнэмлэхийн лавлагаа,

-М******* Б******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Ө******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар тодорхойлолт,

-Хүсэлт гаргагч М.Бямбасүрэнгийн 1991 оны 04 дүгээр сар, 1995 оны 02 дугаар сард Ө******* аймгийн Д******* хорооны 8 жилийн сургуульд ажиллаж байсан хугацаанд авч байсан Цалин тооцооны хүснэгт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч М.Бямбасүрэнгийн хүсэлтээр А.Одончимэг, Д.Дэлгэрмаа нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.Бямбасүрэнгийн Ө******* аймгийн Д******* хорооны 8 жилийн сургуульд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл пионерын ахлах удирдагчаар, Ө******* аймгийн Д******* хорооны Захиргаанд 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн байгууллагын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хүсэлт гаргагч М.Бямбасүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

 

-Ө******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ****дугаар Ө******* аймгийн Д******* хорооны 8 жилийн дунд сургуульд Мандахсангийн Б******* ажиллаж байсан Цалингийн тодорхололт,

-Хүсэлт гаргагч М.Бямбасүрэнгийн 1991 оны 04 дүгээр сар, 1995 оны 02 дугаар сард Ө******* аймгийн Д******* хорооны 8 жилийн сургуульд ажиллаж байсан хугацаанд авч байсан Цалин тооцооны хүснэгт,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч А.О*******: Би 1990 оноос 2000 он хүртэл Ө******* худгийн сургууль /Д******* хороо/-д бага ангийн багшаар ажиллаж байсан. 2000 оноос хойш хувиараа бизнес эрхэлж байсан ба одоо өндөр насны тэтгэвэрт байдаг. М.Бямбасүрэн нь 1990 онд надтай хамт Улаанбаатар хотын Багшийн сургуулийг төгсөөд Ө******* аймгийн Ө******* худгийн сургуульд багшилж байсан. М.Бямбасүрэн нь пионерийн удирдагчаар ирж байсан. Өөрөө Булган аймгийнх ба Ө******* аймагт бэр болж ирж байсан. М.Бямбасүрэн нь ажиллаж байх хугацаандаа хүүхдийн байгууллагын шагналууд авч байсан. М.Бямбасүрэн ***** он дуустал сургуульд тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж байсан гэх

 

Гэрч Д.Д*******: Би 1990 оноос 2004 он хүртэл Ө******* худгийн сургууль /Д******* хороо/-д үйлчлэгчээр ажиллаж байсан. 2004 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байна. М.Бямбасүрэн нь 1990 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг төгсөөд Ө******* аймгийн Ө******* худгийн сургуульд багшилж байсан. М.Бямбасүрэн нь пионерийн удирдагчаар ирж байсан. Бага ангийн багшаар ажиллаж байсан. М.Бямбасүрэн 1990-1995 он дуустал сургуульд тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж байсан гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Мандахсангийн Б******* Ө******* аймгийн Д******* хорооны 8 жилийн сургуульд 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл пионерын ахлах удирдагчаар, Ө******* аймгийн Д******* хорооны Захиргаанд 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн байгууллагын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА