Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2026/00192

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2026/00192

Булган аймаг

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, * дүгээр хороо, Ю******* гудамж **, МПМ цогцолборт байрлах, “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** аймаг, Хутаг-Өндөр сум, * дүгээр баг, Х******* ** дугаар гудамж, *** тоотод оршин суух Ц.Ү*******т холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: ***** /********/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Ү******* нь "Мобифинанс ББСБ” ХХК-тай ***** оны *** дүгээр сарын ***ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны **** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ц.Ү******* нь уг гэрээний үндсэн дээр *** оны ** дугаар сарын **-ний өдрөөс ** оны ** дугаар сарын **-ний өдрийн хооронд ** удаагийн хүсэлтээр нийт *** төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Ц.Ү******* нь нийт ** төгрөг төлсөн нь зээлийн хүүгийн төлбөрөөс ** төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс *** төгрөг тус бүр хасагдсан ба дахин төлөлт хийгээгүй тул "Мобифинанс ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай”, “тийм хүн байхгүй" зэргээр холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. ***-ны өдрийн байдлаар Ц.Ү*******ийн нийт зээлийн үлдэгдэл нь *** төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл *** төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл *** төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл **** төгрөг байна. Ц.Ү******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт *** төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэжээ.

Хариуцагч Ц.Ү******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжисэн *** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Ү*******т холбогдуулан *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Ү******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Ү*******т холбогдох *** /****/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ү******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,723 /дөчин хоёр мянга долоон зуун хорин гурав/ төгрөгөөс 21,361.5 /хорин нэгэн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 21,361.5 /хорин нэгэн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ц.Ү*******ээс 21,361.5 /хорин нэгэн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ