| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00077/И |
| Дугаар | 304/ШШ2026/00191 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2026/00191
| 2026 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 304/ШШ2026/00191 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хариуцагч: *** аймаг, Баян-Агт сум, **дүгээр баг, Д******* ж******* гэх газар оршин суух Д.Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ***** /*****/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М******* ю******* к******* ББСБ” ХХК-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Харилцагч Д.Б нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 32230 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Голомт банкны 1825156731 тоот дансанд 180.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Д.Б удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ********** дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно” гэжээ.
Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М******* ю******* к******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.Б холбогдуулан ****** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “М******* ю******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б холбогдох ******* /*********/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,902 /арван нэгэн мянга есөн зуун хоёр/ төгрөгөөс 5,951 /таван мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 5,951 /таван мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг, хариуцагч Л.Баас 5,951 /таван мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ