| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2432000000175 |
| Дугаар | 2025/ДШМ/101 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/101
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын
1 дэх заалтыг:
“Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******, шүүгдэгч ******* овогт ******* *******, өсвөр насны шүүгдэгч ******* овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1,2, 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.эд 03 жил 06 сарын хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1,2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******т 05 жилийн хорих ял, шүүгдэгч Н.*******д 05 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 02 жил 06 сарын хорих ял, Г.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж 01 жил 09 сарын хорих ял оногдуулсугай” гэж,
5 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.*******т оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг, Г.эд оногдуулсан 01 жил 09 сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгон, тогтоолын 7, 8, 9, 12 дахь заалтуудаас өсвөр насны шүүгдэгч Т.*******д холбогдох заалтуудыг хүчингүй болгон бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Өсвөр насны шүүгдэгч Г.ийн гомдлын зарим хэсгийг хангаж, “намайг цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Өсвөр насны шүүгдэгч Т.*******д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ