Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 316/шш2025/01119

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/01119

Сэлэнгэ аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: Г******* А******* нэхэмжлэлтэй,

 

Д******* Ес******* эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Г.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Г.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд Д******* овогтой Д******* танилцан гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Д******* овогтой Е******* төрсөн. Бид өөрийн гэсэн орон сууцгүй байсан учир түрээсийн байранд амьдарч байсан. Охин Д.Е*******г төрөхөд миний бие Г.А******* нь хөдөө ажилтай тул ээж Д.Д******* нь өөрийн нэр дээр төрсний гэрчилгээ авсан байсан. Бид гэрлэлтийн баталгаагүй. Тэрээр охин Д.Е*******г 7 сартай байхад орхин явсан ба миний бие мөн миний ээж С.Ц нар охиныг өсгөсөн. Одоо охин маань 8 настай. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ээж Д.Д******* нь өвчний улмаас таалал төгссөн. Миний бие Улаанбаатар хотод ажил хөдөлмөр хийж амьдардаг. Өөрийн охиныг Улаанбаатар хот руу шилжүүлэх болсон учир 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Ес******* төрсөн эцэг нь Г.А******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А******* нь Д******* Ес******* эцэг мөн болохыг тогтоолгох тухайнэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Г.А*******, Д.Ес******* эх Д.Д******* нар нь 2016 онд танилцаж, улмаар, тэдний дундаас 2017 оны 12 дүгээр сарын 20-ний өдөр охин Д******* Е******* төрсөн, Г.А*******, Д.Ес******* эцэг мөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЕН0325/7459 дугаартай Г.А******* нь Д.Ес******* биологийн эцэг байх боломжтой байна, эцэг байх магадлал 99,99 байна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Д.Ес******* эх Д.Д******* нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.А*******ыг Д******* Ес******* эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* А******* /ИБД:**************/-ыг Д******* Е******* /РД:**********/-гийн эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЯРСАЙХАН