Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2026/00190

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2026/00190

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т*******, ** давхарт байрлах, “* б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймаг, Баян-Агт сум, * дүгээр баг, Д******* гэх газарт оршин суух Д.Б*******д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: ****** /***********/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “М Б*******” ХК-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000232785 τοστ "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 655,869.22 төгрөг, 6000272761 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 796,352.34 төгрөг, 6000233837 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 778,832.19 төгрөг, 6000246490 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 858,503.21 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 3,114,556.96 төгрөгийг хариуцагч Д.Б*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М Б*******” ХК нь хариуцагч Д.Б*******д холбогдуулан ******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “М Б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******д холбогдох ***** /*********/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,783 /жаран дөрвөн мянга долоон зуун наян гурав/ төгрөгөөс 32,391.5  /гучин хоёр мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 32,391.5  /гучин хоёр мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Л.Б*******аас 32,391.5 /гучин хоёр мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ