| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/00803/И |
| Дугаар | 316/шш2025/01121 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 316/шш2025/01121
| 2025 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 316/ШШ2025/01121 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан ш*******ны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т******* М******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******-Э******* Сумъяажавт холбогдох,
Хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлаг*******ай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Т.М*******,
Хариуцагч: Б.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие 2023 оны 02 дугаар сард С*******ай танилцаж гэр бүлийн харилца*******ай болж, хоёулаа хамт амьдарч байгаад 3 сарын дараа 5 дугаар сард жирэмсэн болсны дараа жирэмсний 3 сартай хэцүү байхад байрандаа ганцааранг минь хаяж явж гадуур хоноглож үл тоох болсон. Би урьд нь осолд орсны улмаас нуруундаа хүнд гэмтэл авч хагалгаанд орсон учир эмчийн хяналтад эх нялхсын эмч нарын хяналтанд хэвтрийн дэглэмтэйгээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү С*******ын Т төрүүлсэн. Намайг хүүгээ төрүүлэхэд хальт үзэгдээд түүнээс хойш дахиад холбоо тасарсан. Одоо хүү минь 1 ой 4 сартай. Энэ хугацаанд хүүхдээ тоодоггүй. Би хүүгээ хараад ажил хийх боломжгүй байгаа учир 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Т төрсөн эцэг нь Б.С******* мөн болохыг тогтоож, Б.С*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.С******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М*******гээс хариуцагч Б.С******* холбогдуулан Хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Т.М*******, хариуцагч Б.С******* нар нь 2023 онд танилцаж, улмаар, тэдний дундаас 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүү С*******ын Тогтуунтулга төрсөн, Б.С******* нь С.Т эцэг мөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЕН0325/7316 дугаартай Б.С******* нь С.Т биологийн эцэг байх боломжтой байна, эцэг байх магадлал 99,99 байна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан хариуцагч Б.С*******ыг Сумъажавын Т эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
3. Хүүхэд одоо эх Т.М******* асрамжид байгаа, хариуцагчаас хүүхдийг үргэлжлүүлэн эхийн асрамжид үлдээхэд т*******галзахгүй гэсэн тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
4. Хүүхэд нэхэмжлэгч Т.М******* асрамжид үлдсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1-д заасныг баримтлан эцэг Б.С*******аар хүү С.Тогтуунтулгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийг шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б*******-Э******* С******* /РД:********/ нь С*******ын Тогтуунтулга /РД:********/-ын эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүү С*******ын Тогтуунтулгыг эх Т******* М******* /РД:**********/-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1 дэх заалтад заасныг баримтлан эцэг Б.С*******аар хүү С.Тогтуунтулгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН