| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00037/И |
| Дугаар | 304/ШШ2026/00180 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2026/00180
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 304/ШШ2026/00180 | Булган аймаг |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, Д******* сум, * дүгээр баг, **** тоотод оршин суух Д.Ц*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2026/00037/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Ц*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“Д.Ц******* миний бие ****онд тө*******өн. Би 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс, 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 14 сарын хугацаанд ******* аймгийн Д******* сумын “Радио релей”-д галч, монтероор, 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд ********* аймгийн Д******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгад нормчин, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 жил, 3 сар “Туяа нэгдэл”-д барилгачнаар тус тус ажиллаж байсан.
Аймгийн архивын тасгаас ажиллаж байсан хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хү*******эн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.
Архивын лавлагаа, үйлдвэрчний батлах, хөдөлмөрийн хөлс авч байсан хөдөлмөрийн дэвтэр, цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Д.Ц******* миний ***** аймгийн Д******* сумын Радио релейд галч, монтероор 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 14 сар *******аймгийн Д******* сумын “Нэгдэл дундын үйлдвэр”-т барилгын нормчиноор, 1989 оны 01 дүгээр сараас 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 8 сар **** аймгийн Д******* сумын “Туяа нэгдэл”-д барилгачнаар, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 жил, 3 сар “Туяа нэгдэл”-д нийт 4 жил, 1 сар ажилласан, 1991 онд ажилласан архивын лавлагаа олдохгүй байна. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А******* овогт Д******* Ц******* /РД: ********/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай ***** аймгийн Архивын тасгийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай ***** аймгийн Архивын тасгийн тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,
-Холбооны яамны радио релей, радио телевизийн станцын техникийн ашиглалтын газрын 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 163 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал /хэргийн 7-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д******* Ц*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-11-р хуудас/
4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Н.Ч*******, П.Ама*******айхан, Д.Г*******, Б.Ц******* нараас мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Ц*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Д.Ц******* нь аймгийн архивын тасгаас ажиллаж байсан хугацааны цалингийн лавлагаа гарахгүй байх тул Булган аймгийн Д******* сумын “Радио релей”-д 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл галч монтероор, Булган аймгийн Д******* сумын “Нэгдэл дундын үйлдвэр”-т 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл барилгын нормчиноор, Булган аймгийн Д******* сумын “Туяа нэгдэл”-д 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Ц******* нь ******* аймгийн Д******* сумын “Радио релей”-д 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл галч монтероор, ******* аймгийн Д******* сумын “Нэгдэл дундын үйлдвэр”-т 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл барилгын нормчиноор, ***** аймгийн Д******* сумын “Туяа нэгдэл”-д 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь **** аймгийн Архивын тасгийн 18, 28 дугаартай цалингийн цэсийн лавлагаанууд, Холбооны яамны радио релей, радио телевизийн станцын техникийн ашиглалтын газрын даргын 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 163 дугаартай “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тэтгэмжтэй чөлөө олгох, шагнах тухай” тушаал, Д.Ц*******д 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Б.Ц*******ийн “Д.Ц******* нь 1998 оны 09 дүгээр сараас эхлэн Туяа нэгдлийн барилгын бригадад барилгачнаар нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Г*******ийн “1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 06 дугаар сар дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Ч*******гийн “1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 06 дугаар сар дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад Д.Ц*******тай хамт ажиллаж байсан. Мөн Туяа нэгдэлд барилгачнаар 1990-1992 он хүртэл хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Ама*******айханы “1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 06 дугаар сар дуустал Нэгдэл дундын үйлдвэрийн барилгад Д.Ц*******тай хамт ажиллаж байсан. Мөн Туяа нэгдэлд барилгачнаар 1990-1992 он хүртэл хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Ц*******г ******** аймгийн Д******* сумын “Радио релей”-д 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл галч монтероор, ***** аймгийн Д******* сумын “Нэгдэл дундын үйлдвэр”-т 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл барилгын нормчиноор, ******* аймгийн Д******* сумын “Туяа нэгдэл”-д 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А******* овогт Д******* Ц*******г **** аймгийн Д******* сумын “Радио релей”-д 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл галч монтероор, ***** аймгийн Д******* сумын “Нэгдэл дундын үйлдвэр”-т 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл барилгын нормчиноор, ***** аймгийн Д******* сумын “Туяа нэгдэл”-д 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгө*******нөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ