| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00001/И |
| Дугаар | 316/шш2025/01144 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 316/шш2025/01144
| 2025 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 316/ШШ2025/01144 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б******* Э******* /РД:*********/-ийг эцэг Э******* Б******* /РД:***********/-ын асрамжид үлдээж, эх А******* Э******* /РД:**********/-ын охин Б.Э*******д олгох тэтгэлгийн хэмжээг охин Б.Э*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр гэж тогтоож, нэхэмжлэгч А.Э*******ын гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.6, 13.13.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Б******* гаргасан хүүхдийн мөнгө болон хүүхдэд олгогдсон хувьцааны мөнгө 6,758,993 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН