Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00130

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00130

Булган аймаг

 

       Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, * дугаар хороо, С******* т*******, ** давхарт байрлах, “М б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймаг, Д******* сум, С*******-*, * дүгээр баг, ** тоотод оршин суух Д.С******* холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “М б*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.С******* нь  6000203519 тоот "Цахим зээлийн гэрээ"-г 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ****** төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч 6000203519 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно.

Иймд Д.С*******аас 6000203519 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт үндсэн зээл ****** төгрөг, нийт хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл ****** төгрөг, нотариатын төлбөрт ******** төгрөг, Нийт ******* төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: “М б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй Д.С******* холбогдох ******* төгрөг гаргуулахаар Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.С******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор ********* төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор ********* төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ********* төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор ******* төгрөгийг тус тус төлөлт хийж, зээлээ бүрэн хаахаар тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох **** төгрөгийг хариуцагч Д.С******* нь 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор *******төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор ****** төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ******  төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор ****** төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч нь “М б*******” ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох **** хариуцагч Д.С******* нь 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор *** төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор ******* төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор *******  төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор ******* төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,857 /далан найман мянга найман зуун тавин долоо/ төгрөгөөс 39,428.5 /гучин есөн мянга дөрвөн зуун хорин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 39,428.5 /гучин есөн мянга дөрвөн зуун хорин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.С*******аас 39,428.5 /гучин есөн мянга дөрвөн зуун хорин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М б*******” ХК-д олгосугай.  

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ОДОНЧИМЭГ