Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00131

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00131

Булган аймаг

 

                   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, Г******* п******* цогцолбор *** тоотод оршин суух, “Н******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймаг, *** сум, ** дүгээр баг, А******* ** айл, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, М.Н******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Н******* нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цахимаар 232007042 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. М.Н******* нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цахимаар ***** төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаатай 4,9 хувийн хүүтэй зээлийн Төрийн банк дахь 120001866223 дугаартай харилцах данс руугаа авсан.

Ийнхүү Н******* к******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч М.Н******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.

Иймд зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл ***** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Н******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжисэн ***** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК нь хариуцагч М.Н******* холбогдуулан **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Н******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Н******* холбогдох ******** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,838 /хорин найман мянга найман зуун гучин найм/  төгрөгөөс  14,419 /арван дөрвөн мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 14,419 /арван дөрвөн мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг, хариуцагч М.Н*******аас 14,419 /арван дөрвөн мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ