Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******,

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821004270258 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б.Б, Дорнод аймгийн Хэрлэн суманд ........ оны ...... дүгээр сарын ......-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******..../, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар хотод байрлах *******. ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар баг *******............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “” уулын баруун урд талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******, ******* нарын биед хөнгөн хохирол, зорчигч ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчим өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэлтэй хажуудаа , арын суудал дээр *******, ******* нарыг суулгаад явсан. Ингээд аймгаас Булган сум өнгөрөөд “” уулын баруун урд талд явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, эгнээ байраа эзэлж байхад гэнэт жолооны хүрд булаан машин дайвалзаж замын баруун тал руу онхолдсон. Энэ үйл явц маш хурдан хугацаанд болсон...” гэжээ. /хх 54-55/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би М-ттай хамт Улаанбаатар хот явахаар болсон бөгөөд , гэх таньдаг хүмүүстэй хот руу явсан. М машинаа жолоодож явсан ба би хажууд нь суугаад арын суудал дээр , нар сууж явсан. Бид 11 цагийн үед аймгийн төвөөс гарч Булган сумаас баруун тийш “” уулын баруун талд явж байхад гэнэт машин дайвалзаад онхолдож зам тээврийн осол болсон...” гэжээ. /хх 15-17/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим Улаанбаатар хор руу найз М-ттай явсан  ба “” маркийн ******* ******* улсын дугаартай машинтай явсан. Би арын суудал дээр миний хажууд М-н хамаатны залуу жолоочийн хажуу талд суугаад явж байсан. Булган сумаас Хөлөнбуйр ороход 20 гаруй км дутуу байхад гэнэт жолоочийн руль булаагаад жолооч тормоз дарсан эсэхийг мэдэхгүй машин баруун тал руугаа хальтирч орсон. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд М машинаас намайг гаргасан ба машин нь дээшээ харчихсан байсан...” гэжээ. /хх 26-27/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Улаанбаатар хот руу М-н машинтай гарсан. Тухайн үед М машинаа жолоодож хажууд нь , арын суудал дээр би, миний хажууд гэх залуу суугаад явж байсан. Ингээд аймгаас гарахдаа бензин аваад зогсож байсан би энэ үед унтаж байсан болохоор яг болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэгт ирсэн байсан...” гэжээ. /хх 29-30/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 543 тоот дүгнэлтэд: “ын биед баруун талын 5,6,7,8,9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 42/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 38 тоот дүгнэлтэд: “1.Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Батболд овогтой М /*******...../ дугаараар лавлагааг авахад // жолоочийн эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 2.Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осолд холбогдсон “ ” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 4. “ ” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн учир осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. 5.Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бэрхшээл бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна гэжээ. /хх 46/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /хх 24-25/, ******* /хх 26-27/, ******* /хх 29-30/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6, 7-8/, ослын схем зураглал /хх 9/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 10/, “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх 12/, жолоочийн үнэмлэх /хх 66-67/, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” компанийн үнэлгээ,  гэрэл зураг /хх 64-65/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 58/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 61/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62/, хохирогч ын гомдол саналгүй гэх тодорхойлолт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 74/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “” уулын баруун урд талын зам дээр “ ” маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******, ******* нарын биед хөнгөн хохирол, зорчигч ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч ын “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчим өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэлтэй хажуудаа , арын суудал дээр *******, ******* нарыг суулгаад явсан. Ингээд аймгаас Булган сум өнгөрөөд “” уулын баруун урд талд явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, эгнээ байраа эзэлж байхад гэнэт жолооны хүрд булаан машин дайвалзаж замын баруун тал руу онхолдсон. Энэ үйл явц маш хурдан хугацаанд болсон...” /хх 54-55/ гэх,

Иргэний нэхэмжлэгч *******н “...2018 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим Улаанбаатар хор руу найз М-тай явсан  ба маркийн ******* ******* улсын дугаартай машинтай явсан. Би арын суудал дээр миний хажууд М-н хамаатны залуу жолоочийн хажуу талд суугаад явж байсан. Булган сумаас Хөлөнбуйр ороход 20 гаруй км дутуу байхад гэнэт жолоочийн руль булаагаад жолооч тормоз дарсан эсэхийг мэдэхгүй машин баруун тал руугаа хальтарч орсон. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд Мөнхбат машинаас намайг гаргасан ба машин нь дээшээ харчихсан байсан...” /хх 26-27/ гэх,

Иргэний нэхэмжлэгч *******гийн “...Улаанбаатар хот руу М-ын машинтай гарсан. Тухайн  үед М машинаа жолоодож хажууд нь , арын суудал дээр би миний хажууд гэх залуу суугаад явж байсан. Ингээд аймгаас гарахдаа бензин аваад зогсож байсан би энэ үед унтаж байсан болохоор яг болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэгт ирсэн байсан...” /хх 29-30/ гэх мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6, 7-8/, ослын схем зураглал /хх 9/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 10/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 542 /хх 37/, 537 /хх 39/, 543 /хх 41/, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 539 /хх 44/ тоот, Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 38 тоот дүгнэлт /хх 46-47/-үүд, “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/ зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Жолооч *******-ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэм буруутай үйлдэл нь зам тээврийн осол болох шууд шалтгаан болсон гэж үзэх үндэстэй байна.

Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Хохирогч ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч *******, ******* нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-ын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2-т заасан заалтуудыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хэн аль нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.

4. Эрүүгийн 1821004270258 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н *******........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                            Ү.ОДГЭРЭЛ