| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2503000300172 |
| Дугаар | 2025/ДШМ/1016 |
| Огноо | 2025-08-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1016
2025 08 28 2025/ДШМ/1016
Ж.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-, түүний өмгөөлөгч Э.Ганбат,
яллагдагч Ж.Б-ийн өмгөөлөгч С.Пүрэвдаш,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/3294 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр эсэргүүцлээр Ж.Б-т холбогдох 2503000300172 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Ж-гийн Б-, ......, /РД:........../.
Яллагдагч Ж.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны зам, “Сайхан төмөрт” ХХК-ийн хойд замд “Тоёота приус” загварын ****ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 4 дүгээр хавсралтын 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан; 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Э-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана:, тус хэсгийн 3.1 дэх заалтад яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл; 3.2 дахь заалтад яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж хуульчилжээ. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг тодорхойлохдоо “...Ж.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 50 минутын үед, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны зам, “Сайхан төмөрт” ХХК-ийн хойд замд, “Тоёота приус” загварын ****ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо” гэсэн нь хэргийн үйл баримтаас зөрүүтэй байх бөгөөд яллах дүгнэлт хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
Тус эрүүгийн 2503000300172 дугаартай хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторын шинжээч, цагдаагийн ахмад С.Дарханбаатарын автомашины техникийн бүрэн бүтэн байдлын 304 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажав гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор “мөрдөгчийн магадлагаа”-г тус тус гаргасан байна. Шинжээчийн 304 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Crown” загварын ****УКО улсын дугаартай автомашины гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн, ойрын гэрлийн чадал стандарт шаадлага хангахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн тоормосны механизм ажиллаж байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн жолооны механизм хэвийн ажиллаж байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэлд осолд шууд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн хойд дугуйн хээ стандарт шаардлага хангахгүй байгаа нь тоормосны мөр уртсах, шарвалт үүсэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Тухайн осолд нөлөөлсөн гэх үндэслэл байхгүй байна. Автомашинд үүссэн урд хэсгийн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийн дугуйн хий нь осол гарахад нөлөөлөхгүй.” гэсэн бол, мөрдөгчийн магадлагаанд “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой боломжтой хурдыг сонгож явна” Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 км, суурин газрын газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 4 дүгээр хавсралтын 5.2. Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан; 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн нь уг осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна.” гэжээ. Тодруулбал уг осол гарах шалтгаан нөхцөлийг шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаанд зөрүүтэй байдпаар тодорхойлсноос гадна энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор мөрдөгчийн магадлагаа үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасантай зөрчилдөж байх тул шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн мэргэшсэн шинжээч томилж осол гарах шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагааг хийх нь зүйтэй байна.
3. Жолооч зам хөндпөн гарч яваа явган зорчигчийг ямар зайнаас харах боломжтой байсан буюу явган зорчигч тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт нэвтрэх үед машин ямар зайд байсан, түүнчлэн явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн нэвтрэхэд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ‘‘Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, ...гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж хуульчилсны дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажав нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн “Мөрдөгчийн магадалгаа”-г гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно” гэж тус тус заасан бөгөөд мөрдөгчийн магадалгаа нь хэрэгт авагдсан баримтаас зөрүүгүй, үндэслэл бүхий магадалгаа байх тул шинжээч томилох шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд дурдаж шүүхэд хүргүүлсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 2.2-т “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадалгаа гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрийг танилцуулах, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан мөрдөгч шинжээчийг татгалзан гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.” гэж тайлбарласан бөгөөд мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д "шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд мөрдөгч нь уг тодорхойлолтод хамаарахгүй этгээд тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж мөрдөгч магадалгаа гаргасан” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ. Мөн шүүх мөрдөгчийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд магадалгаа гаргасан байхад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж хэргийг буцаасан нь хуулийг буруу тайлбарласан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж хуульчилснаас үзэхэд шүүх мөрдөгчийн магадалгааг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэх боломжтой ажиллагаа буюу захирамжид дурдсан шиг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш бөгөөд мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн шуурхай шийдвэрлэх зорилтыг хангах ёстой юм.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүй өөр хэргийн дүгнэлт хавсаргасан нөхцөл байдал үүссэн байна. Энэ хэргийн улмаас хүн нас барсан байгаа. Гомдолтой байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Прокурор нь яллах дүгнэлтэд өөр хэргийн үйл баримтыг тусгасан байгаа. Энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын гаргасан дээрх алдааг техникийн шинжтэй алдаа байна гэж үзэж байгаа тул яллах дүгнэлтээ дахин үйлдэж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Хуульд мөрдөгчийг магадлагаа гаргахыг зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөгчийн магадлагаагаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай тогтоох боломжтой дахин шинжилгээ гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч С.Пүрэвдаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг зөрүүтэй, өөр хэргийн үйл баримт тусгасан байгаа нь процессын ноцтой алдаа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэдэг. Хэргийг шийдвэрлэх гол нотлох баримт нь агуулгын хувд алдаатай байх нь хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл энэ алдааг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй, яллах дүгнэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар зөвтгөх хуулийн зохицуулалт байхгүй. Мөн техникийн шинжийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа нь зөрүүтэй хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хавтаст хэрэгт авагдсан баримтууд хангалттай байна. Анхан шатны шүүхээс нэмэлтээр хийлгэхээр даалгасан ажиллагаанууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Яллагдагч Ж.Б-ийг 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны зам, “Сайхан төмөрт” ХХК-ийн хойд замд “Тоёота приус” загварын ****ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Э-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокуророос дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “1. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн тусгаагүй, 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 304 дүгээр дүгнэлт болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаагаар осол болсон шалтгаан нөхцөлийг зөрүүтэй байдлаар дүгнэсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байх тул дахин шинжээч томилж осол гарах шалтгаан нөхцөлийг тодруулах, 3. Явган зорчигчийг зам хөндлөн нэвтрэхэд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэсэн үндэслэлүүдээр прокурорт буцааж шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүх 1 болон 2 дахь үндэслэлээр дахин мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзлээ.
1. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.
Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадлагаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог болно.
Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч...-ийн хувиар оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй” заасан байхад энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажав нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилж дүгнэлт гаргуулсны дараа өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” үйлдэж “Явган зорчигч Н.Э-ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй болл замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байна. Жолооч Ж.Б-ийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” 4 дүгээр хавсралтын 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан; 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөн ...” гэж үзэх үндэслэлтэй талаар жолооч болон явган зорчигчийн буруутай эсэх талаар дүгнэлт гаргажээ.
Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 304 дүгээр шинжээчийн дүгнэлтэд осол гарах болсон шалтгааныг “... тухайн осолд нөлөөлсөн гэх үндэслэл байхгүй байна. ...” гэсэн бол Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дүгээр мөрдөгчийн магадлагаанд “... эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ... хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, ... гэснийг тус тус зөрчсөн нь уг осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна.” гэж осол гарах шалтгаан нөхцөлийн талаар зөрүүтэй байдлаар тодорхойлсон байх тул уг эргэлзээтэй байдлыг нэг мөр болгох зорилгоор дахин шинжээч томилуулах шаардлагатай.
2. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2503000300172 дугаар тогтоол болон 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар яллах дүгнэлтэд хэргийн үйл баримт, цаг хугацаа, орон зайн талаар хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй байдлаар оруулж ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг …” техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр хуульчилсан бөгөөд энэ нь хэргийг үйл баримт, цаг хугацаа, орон зайн зөрүүтэй байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрчлөн зөвтгөх боломжгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
3. Харин явган зорчигчийг зам хөндлөн нэвтрэхэд жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд дээрх эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг нэг мөр болгосон дүгнэлт гарснаар уг асуудлыг нэмэлтээр шалгах шаардлагагүй буюу мэтгэлцэх зарчмын үндсэн дээр гэмт хэрэгт холбогдогч, шинжээч зэрэг оролцвол зохих талуудыг бүрэн хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн мэтгэлцээний үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой гэж үзлээ.
Иймд “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” прокурорын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1, 2 дахь үндэслэлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ