Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00133

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00133

Булган аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-** С******* т*******, ** давхарт байрлах, “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймаг, Хутаг-Өндөр сум, * дүгээр баг, * дүгээр хороо, * дугаар гудамж, * тоотод оршин суух Э.О******* холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: *********** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Э.О******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.О******* холбогдуулан ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсангэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.О******* холбогдох ******** төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,647.11 /хорин мянга зургаан зуун дөчин долоон мянган төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгөөс 10,323.55 /арван мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 10,323.55 /арван мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э.О*******оос 10,323.55 /арван мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ