Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00155

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00155

Булган аймаг

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: ***** аймаг, ***** сум, ** дугаар баг, М******* гудамж, ****** х******* т******* * давхарт байрлах, “Н******* Ф******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** аймаг, ***** сум, *** дүгээр баг, Р******* З*******, ***** тоотод оршин суух Б.М******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ********* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Н******* Ф******* к******* ББСБ” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н******* санхүүгийн группийн харилцагч Б овогтой М /********/ нь **** аймаг, ****** сум, *-р баг, Р******* З*******, ****** тоот хаягт амьдардаг ба 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр НЭТПЭЙ АПП ашиглан ****** төгрөгийн үнэтэй IPHONE 16 PRO 128GB гар утасны лизинг, **** төгрөгийн дижитал кредит зээл авсан. Зээлдэгч Б.М нь зээлээ 2025 оны 10 дугаар сар хүртэл гэрээний дагуу төлж, зарим саруудад явцын хугацаа хэтрэлттэй төлж байгаад 2025 оны 11 дүгээр сараас эхлэн огт төд хийгээгүй байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг харилцагчаас шаардаж тэрийн хаягаар болон цахим хаяг, гар утсаар дуудлага хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээл болон зээлийн хүүгийн төлбөр болох нийт ******** төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н******* Ф******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжисэн ****** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н******* Ф******* к******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.М******* холбогдуулан ****** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.М нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Н******* Ф******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.М******* холбогдох ********* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,064.75 /нэг зуун арван таван мянга жаран дөрвөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгөөс 57,532.375 /тавин долоон мянга таван зуун гучин хоёр мянган төгрөг гурван зуун далан таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 57,532.375 /тавин долоон мянга таван зуун гучин хоёр мянган төгрөг гурван зуун далан таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.Мгаас 57,532.375 /тавин долоон мянга таван зуун гучин хоёр мянган төгрөг гурван зуун далан таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Н******* Ф******* к******* ББСБ” ХХК олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ