Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00156

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00156

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: ***** аймаг, ***** сум, * дугаар багт байрлах, “Х******* б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** аймаг, ****** сум, ** дүгээр баг, Раш*******т, з******* т******* *дугаар гудамж, ** тоотод оршин суух М.Н******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ***** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Х******* б*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч М.Н******* ****** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч М.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжллэийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х******* б*******” ХК нь хариуцагч М.Н******* холбогдуулан *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Н******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Х******* б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй М.Н******* холбогдох ********* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,588.99 /жаран найман мянга таван зуун наян найман мянган төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгөөс  34,294.495 /гучин дөрвөн мянга хоёр зуун ерэн дөрвөн мянган төгрөг дөрвөн зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 34,294.495 /гучин дөрвөн мянга хоёр зуун ерэн дөрвөн мянган төгрөг дөрвөн зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч М.Н******* 34,294.495 /гучин дөрвөн мянга хоёр зуун ерэн дөрвөн мянган төгрөг дөрвөн зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х******* б*******” ХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ