2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/шш2026/00816

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 13 191/ШШ2026/00816

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******гийн ******* /РД: *******/,

 

Хариуцагч: *******гийн ******* /РД: 5/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 332,140,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул,

Хариуцагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

/Хариуцагч Р.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэв./

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ББСБ" ХХК нь Р.******* болон Н.******* нартай 2022 оны 02 сарын 25-ны өдөр №3Г22/17 тоот Зээлийн гэрээ байгуулан 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд №ЗГ22/17 тоот зээлийн гэрээний эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 149,190,200 төгрөгийг шаардаж байгаа. Мөн "******* ******* ******* ББСБ" ХХК нь Р. ******* болон Н.******* нартай 2022 оны 03 сарын 02-ны өдөр №3Г22/19 тоот Зээлийн гэрээ байгуулан 80,000,000 /наян сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд №3Г22/19 тоот зээлийн гэрээний эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 182,950,600 төгрөгийг шаардаж байгаа. "******* ******* ******* ББСБ" ХХК нь зээл эргэн төлүүлэх ажиллагааг хангалттай хийж хариуцагч нартай утсаар болон биечлэн уулзсаар ирсэн бөгөөд хариуцагч Р.******* болон Н.******* нар нь Р.*******ын эзэмшлийн " " ХХК нь Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан нөхөн сэргээлтийн 10,000,000,000 төгрөгийн ажлын тендерт шалгарсан ба тендерийн урьдчилгаа төлбөрөөс зээл болон хүүгийн төлбөрийг төлнө хэмээн бичгээр өргөдөл, хүсэлт гаргасаар ирсэн ч тус урьдчилгаа төлбөрөөс үүргээ амласан ёсоор гүйцэтгээгүй. Түүнчлэн хариуцагч Н.******* нь хариуцагч Р.*******ын эзэмшлийн " " ХХК-тай байгуулсан түрээсээр ажиллах гэрээний төлбөр орж ирэхээр үүргээ зохих ёсоор гүйцэтгэнэ хэмээн өргөдөл, хүсэлт гаргасаар ирсэн боловч мөн л үүргээ зохих гүйцэтгээгүй өнөөдрийг хүрээд байна. Ийнхүү хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөөр ирсэн боловч зохих ёсоор гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу ЗГ22/17 болон ЗГ22/19 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нийт 332.140.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага ЗГ22/17 болон ЗГ22/19 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 332,140,800 төгрөгийг хариуцагч О.******* болон Н.******* нараас тэнцүү хуваан гаргуулж "******* ******* ******* ББСБ" ХХК-д олгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байгаа. талуудын хооронд байгуулсан зээлийнх гэрээнд зориулалтыг нь дурдаад өгсөн байгаа, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл авах зориулалттай, хХК-д зориулж иргэнийхээ зүгээс авсан байгаа, дараа нь 2022 оны 03-р сарын 28-ны өдөр ХХК-ийн зүгээс зээл хаасан гэж үзэж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. гэв.

 

3. Хариуцагч Р.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд "******* Зоос Кредит" ББСБ-ын Н.*******, Р.******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 332,140,800 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Р.*******, Н.******* нар "******* ******* *******" ББСБ-аас 2022 оны 2-р сарын 25 өдөр 65,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2025 оны 2-р сарын 25-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж маркийн 6111ТТА улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Мөн 2025 оны 3-р сарын 2-ны өдөр 80,000,000 төгрөгийг зээлж, 2025 оны 3-р сарын 02-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ" байгуулж маркийн улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Эдгээр 2 тээврийн хэрэгсэл нь Н.*******ийн өмч байсан. Р.******* нь дээрх 2 зээлийн мөнгийг Н.*******ийн ны тоот харилцах данс руу бүрэн шилжүүлсэн бөгөөд Н.******* зээлийн мөнгийг дангаараа өөрийн үйл ажиллагаандаа захиран зарцуулсан. Тийм ч учраас зээлийн эргэн төлөлтийг Н.******* хариуцан хийх ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хууль журмын дагуу холбогдох нотлох баримтад үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. гэжээ.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25/38 дугаартай Итгэмжлэл /хх-7/, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17 дугаартай Зээлийн гэрээ /хх-8-10/, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ22/19 дугаартай Зээлийн гэрээ /хх-11-13/, Р.*******ын дансны мэдээлэл /хх-14-15/, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 65,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-16/, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 80,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-17/, ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22/37 дугаартай Баталгаа гаргах тухай албан бичиг /хх-18/,

 

4.2 Хариуцагч нараас нотлох баримтаар: 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Р.*******аас д олгосон 363 дугаартай Итгэмжлэл /хх-36-37/, хариу тайлбар /хх-47/, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Н.*******оос эд олгосон 1060 дугаартай Итгэмжлэл /хх-54/, Р.*******ын хаан дахь тоот дансны хуулга /хх-55/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/41684 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэж, тус захирамжийн дагуу, ХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29/14906 дугаар албан бичиг /хх-74-100/,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас хариуцагч Р.*******, Н.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 332,140,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Р.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Р.*******, Н.******* нарт холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17 тоот зээлийн гэрээний үүрэгт 149,190,200.00 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 182,950,600.00 төгрөг, нийт 332,140,800.00 төгрөг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна./х.х 1 дүгээр тал/

 

3. Хариуцагч Р.******* 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17 тоот зээлийн 65,000,000.00 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 80,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 6111 ТТА улсын дугаартай өөрөө буулгагч механизм, 0531 улсын дугаартай дугаартай өөрөө буулгагч механизмыг тус тус барьцаалсан, зээлийн гэрээний зүйлийг хариуцагч Н.*******ийн данс руу шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан./х.х-ийн 47 дугаар тал/

 

4. Хариуцагч Н.******* 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17 тоот Зээлийн гэрээгээр 65,000,000.00 төгрөг, 12 сарын хугацаатай, 1 /нэг/ сарын 3 хувийн хүүтэй, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ22/17 тоот Зээлийн гэрээгээр 80,000,000.00 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 1 /нэг/ сарын 3 хувийн хүүтэй тус тус зээлэхээр хариуцагч Р.*******, Н.******* нартай харилцан тохиролцсон байна./х.х-ийн 8-15 дугаар тал/

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг хэлнэ гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ...... гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу зохигчид энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас ны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж тус тус заажээ.

 

Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь ЗГ22/17, ЗГ22/17 тоот тус тус гэрээний зүйлийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 65,000,000.00 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 85,000,000.00 төгрөгийг тус тус хариуцагч Н.*******ын ХК-ийн тоот харилцах дансанд шилжүүлсэн ба хариуцагч нарын зүгээс уг үйл баримтыг үгүйсгээгүй /х.х-ийн 16, 17 дугаар тал/.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.

 

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд тийнхүү өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

 

Иймд, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК болон хариуцагч Р.Тогтохбаяр, Н.******* нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

5. Хариуцагч Р.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн хариу тайлбартаа ЗГ22/17, ЗГ22/17 тоот тус тус гэрээний зүйлийг хүлээн авсан боловч хариуцагч Н.*******ид шилжүүлсэн үндэслэлээр маргасан бол хариуцагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зориулалт тоног төхөөрөмж, сэлбэг худалдан авахаар ХХК-нд зориулж иргэнийхээ зүгээс зээл авсан, 2022 оны 03-р сарын 28-ны өдөр ХХК нь уг зээлийн үүргийг гүйцэтгэсэн үндэслэлээр маргасан.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ. Гагцхүү хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохиомол нэр хэрэглэж болно. гэж заажээ

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нар Жинжи ХХК-ийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор ******* ******* ******* ББСБ ХХК-иас зээл хүссэн, шилжүүлсэн авсан үйл баримтаас үзвэл, түүний хууль зүйн үр дагаврыг ухамсарлан, хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба тэдний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна./х.х-ийн 28-31 дүгээр тал/

 

Улмаар хариуцагч нар нь зээлийг хүлээн зөвшөөрч, хэрхэн төлөх талаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд өргөдөл гаргаж байсан болох нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн Н.*******, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Р.*******, Н.*******, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.*******, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Н.******* нарын тус тус өргөдлөөр тогтоогдож байна./х.х-ийн 20-27 дугаар тал/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заасан.

 

Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийн хүрээ нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн агуулгаар тодорхойлогдох ба бүх үүрэг гүйцэтгэгч нарт үүргийг бүхэлд нь биелүүлэх үүрэг нэгэн зэрэг ногдох ба аль нэг нь үүргийг, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө бүрэн гүйцэтгэж дуусгавар болгосноор бусад үүрэг гүйцэтгэгч нар үүргээс чөлөөлөгдөх учиртай тул хариуцагч Р.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч Н.******* хариуцна гэх татгалзал, тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч нараас тус хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ22/17 тоот тус тус Зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч нараас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Тайлбарлавал, , эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох ба зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан болон нэмэгдүүлсэн хүү төлнө.

 

Ингээд зохигчдын байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ22/17 тоот тус тус зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.2, 1.7-д заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх талуудын тохиролцоо нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж хуульд заасантай нийцнэ.

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч Р.*******, Н.******* нар нь зээлийн гэрээнүүдийн ерөнхий хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17 тоот зээлийн гэрээний үүрэг 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ22/17 тоот зээлийн гэрээний үүрэг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болоход хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар өнгөрсөн хугацаанд хариуцагч нар нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 0 төгрөг, хүүнээс 3,782,500.00 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ22/17 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 0 төгрөг, хүүнээс 4,817,600.00 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Гэвч хариуцагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Р.******* 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 10,071,300.00 төгрөгийг маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгэсэн гэж маргах боловч ХК-ийн тоот харилцах дансны хуулгаар мөн өдөр ******* ******* ******* ББСБ ХХК-иас хариуцагч Р.*******т 80,000,000.00 төгрөгийн зээл олгож, түүнээс хариуцагч Р.******* 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ21/22 тоот зээлийн гэрээний хүүг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Мөн Жинжи ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 350,000,000.00 төгрөгийг, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд зээл хаав гэх утгаар шилжүүлсэн боловч уг төлбөр нь нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗНГ21/20 тоот зээлийн гэрээгээр Р.*******, О.Ариунжаргал нарт олгосон 290,000,000.00 төгрөгийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож гүйцэтгэсэн үүрэг гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй./х.х-ийн 154 дүгээр тал/

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч Р.Тогтохбаяр, Н.******* нараас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ22/17 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 65,000,000.00 төгрөг, хүүнд 72,636,200.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,554,000.00 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ22/17 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000.00 төгрөг, хүүнд 88,841,600.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,109,000.00 төгрөг, нийт 332,140,800.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,854,654.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,854,654.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Р.*******, Н.******* нараас 332,140,800.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,854,654.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******, Н.******* нараас 1,854,654.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА