| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/10180/И |
| Дугаар | 191/ШШ2026/00721 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/00721
| 2026 0 2 | /ШШ2026/0072 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******ын ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: *******ын ******* /РД: *******/
Хүсэлтийн шаардлага: Төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч А.*******,
Гуравдагч этгээд Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
Тодорхойлох нь:
. Хүсэлт гаргагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Аав ээж хоёр минь хамтдаа амьдрахаа больж 200 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулан би 7 насандаа аавтайгаа хамт амьдрах болсон. Аав минь намайг Чех улсад сургуульд сургахаар болж хогны машины жолооч хийн мөнгө хуримтлуулаад Чех улсад иргэншилтэй өөрийн төрсөн эгч болох Жамбажамцын ******* эгчийн нэрээр миний овгийг солиулж би *******ын ******* болсноор Чех улсад суралцах боломжтой болсон юм. Ингээд аав бид хоёр Чех улсад ******* эгчийн гэрт хамтдаа 5 жилийн хугацаанд амьдарч би сургуулиа төгсөөд аавтайгаа хамт Монголдоо буцаж ирснээс хойш аав минь хараагүйчүүдийн сургуульд 206 оны 5 сар хүртэл жижүүрээр ажиллаж дараагаар нь Солонгос улс руу ажил хийхээр ганцаараа яваад 208 оны 08 сард буцаад Монголдоо ирэн өдийг хүртэл 29 жилийн турш аав бид хоёр хамтдаа амьдарсан. Би эхнэр *******тай 202 онд танилцан 2022 онд амьдарч эхлээд 202 оны сарын 20-ны өдөр бидний охин төрж би аав, эхнэр, охинтойгоо хамтдаа ******* ******* , , тоотод амьдрах болсон. 2024 оны 04 сарын -ны шөнө аав минь гэртээ унтаж байх үедээ нас эцэслэсэн. Одоо ааваараа овоглож, нэр дээр нь байгаа хөрөнгүүдийг өвлөн авах хүсэлттэй энэхүү нэхэмжлэлийг гаргасан. гэв.
2. Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэмжиж байна, эдний аав хамгийн отгон дүү минь байгаа юм. Хүүг авч явах гэхээр аавынх нь овогтой болохоор авч явж болдоггүй, өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авч явсан. Дүү минь одоо нас барсан, энэ хүн өөрөө том болчихлоо, одоо авынхаа нэрээр овоглоод явах нь зүйтэй, миний төрсөн дүүгийн хүүхэд ач хүү минь байгаа юм. гэв.
. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-/, CVL250000020756 тай үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, CVL250000020755 тай Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, ын 0254 тай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-6/, А.*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, ******* ******* ны Засаг даргын 2025 оны 06 сарын 04-ний өдрийн Тодорхойлолт /хх-8/, Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-9/, 2025 оны 0 сарын 06-ны өдрийн 082 тай гэрчийн тодорхойлолт /хх-0/, гийн тодорхойлолт /хх-/, ын тодорхойлолт /хх-2/, 2022 оны 0 сарын 06-ны өдрийн 4529 тай Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ /хх-6-7/,
.2 Шүүхээс 2025 оны 2 сарын 24-ний өдөр гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-25/,
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 2 сарын 0-ний өдрийн /ШЗ2025/5207 захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 2 сарын 08-ны өдрийн 5/844 тай албан бичиг /хх-28-2/,
. Гуравдагч этгээдээр нотлох баримтаар: хариу тайлбар /хх-7/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх НЬ:
. Нэхэмжлэгч А.*******ээс, ыг өөрийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2025 оны 0 сарын 0-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийн тайлбарлаж, танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлд зааснаар Монгол Улсын хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн зүйлийн ..-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 5 зүйлийн 5.2.7-д зааснаар хүүхдийн эцэг, эхийг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн тогтооно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Гончиг овогт Жамбажамцын Баттогтох нь /рд:ХЙ65098/-г 65 оны 09 сарын 8-ны өдөр төрөөд 2024 оны 4 сарын 4-ний өдөр нас барсныг бүртгэсэн байна./х.х-ийн 6 тал/
Хүсэлт гаргагч А.*******ий нэхэмжлэл болоод шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар түүний эх нь эцэг той 94 онд танилцан 7 жил хамт амьдрах хугацаанд 96 оны 8 сарын 7-ны өдөр А.******* төрсөн ба 200 онд тэд албан ёсоор гэр бүл цуцлуулснаас хойш өөрийн төрсөн эцэг ын асрамжид үлдсэн гэж тайлбарлаж байна.
Улмаар хүсэлт гаргагч Чех улсад суралцах зорилгоор тус улсын иргэншилтэй нагац эгч Ж.*******д үрчлүүлэн, тус улсад 5 жилийн хугацаанд өөрийн эцэг , түүний төрсөн эгч Ж.*******тай нартай хамт амьдарч байгаад 202 онд эх орондоо аав ын хамт амьдарч байсан болох нь ******* *******, ны өрхийн бүртгэлээр тогтоогдож байна.
. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар А.******* нь 96 оны 8 сарын 7-ны өдөр төрсөн бөгөөд төрсний бүртгэлийн лавлагаанд төрсөн эцгээр /рд:ХЙ65098/, эхээр /рд:ХП7002706/-г бүртгэсэн боловч 2007 оны 0 сарын 0-ны өдрийн Боржигон овогт Жамбажамцын *******д Чех улсад суралцах зорилгоор үрчлүүлсэн байна.
Гэвч төрсөн эцэг Жамбажамцийн Баттогтох нь /рд:ХЙ65098/ 2024 оны 4 сарын 4-ний өдөр нас барсан тул хүсэлт гаргагч А.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 24 зүйлийн 24.-д Хүүхэд эцгийн нэрийг авна гэж зааснаар өөрийн төрсөн эцгээр овоглох, шүүхийн журмаар эцэг тогтоолгох шаардлага үүсжээ.
Тус хуулийн 2 зүйлийн 2.-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 4 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж, 2.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж тус тус заасан.
Ингээд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон хүсэлт гаргагч А.*******ий төрсөн эх , талийгаач ын төрсөн дүү нараас мэдүүлэг авахад тэд хүсэлт гаргагч А.*******г 2007 онд сургуульд суралцах зорилгоор Ж.*******д үрчлүүлсэн, 2002 оноос хойш өөрийн төрсөн эцэг той хамт амьдарч байсан гэсэн.
4. Шүүхээс 2025 оны 2 сарын 26-ны өдрийн /ШЗ2025/0095 тоот захирамжаар хүсэлт гаргагчийг үрчилсэн Ж.*******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд шүүх хуралдаанд болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа А.*******г сургуульд сургах зорилгоор үрчилсэн ба өөрийн төрсөн эцэг той 2024 онд нас барах хүртэлх хугацаанд хамт амьдарсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд гаргасан./х.х-ийн 7 тал/
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Улаанбаатар хот, ******* ******* , хотхон, байр тоотын өрхийн бүртгэлд хүсэлт гаргагч А.******* нь эхнэр *******, охин И.Саянгоо, төрсөн эцэг ын хамт бүртгэгдсэн байна. /х.х-ийн 9 тал/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар хүсэлт гаргагч А.******* 96 оны 9 сарын 7-ны өдөр төрснийг 96 оны 9 сарын 0-ны өдөр бүртгэж, Сүхбаатар ******* засаг даргын 2007 оны 0 сарын 0-ны өдрийн 276 захирамжаар Ж.*******д үрчлүүлсэн байна./х.х-ийн 29-2 тал/
Эдгээр баримтаас дүгнэвэл болон нар хамт амьдрах хугацаанд 96 оны 8 сарын 7-ны өдөр хүү А.******* төрсөн, хүсэлт гаргагч А.*******г сургуульд сургах зорилгоор Ж.*******д үрчлүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг үндэслэлтэй бөгөөд бусад нотлох баримтуудтай тохирч байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 5., 5.2., 6, 8 зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Гэр бүлийн тухай хуулийн 2 зүйлийн 2.-д заасныг Гончиг овогт Жамбажамцын Баттогтох нь /рд:ХЙ65098/, 96 оны 8 сарын 7-ны өдөр төрсөн Боржигон овогт *******ын ******* /рд:УИ960875/-гийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56., 60 зүйлийн 60.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 4 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн зүйлийн .4, .7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА