| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00159/И |
| Дугаар | 304/ШШ2026/00158 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2026/00158
| 2026 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 304/ШШ2026/00158 | Булган аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, * дугаар хороо, С******* г*******, Т******* Т*******-** давхар, ** тоотод байрлах, “С******* И******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** аймаг, Д******* сум, * дүгээр баг, Т, с-* дугаар г*******, * тоотод оршин суух Д.Г холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Д.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С******* И******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.Г холбогдуулан ***** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан” гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “С******* И******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Г холбогдох *********төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,776 /дөчин зургаан мянга долоон зуун далан зургаа/ төгрөгөөс 23,388 /хорин гурван мянга гурван зуун наян найм/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 23,388 /хорин гурван мянга гурван зуун наян найм/ төгрөгийг, хариуцагч Д.Ггоос 23,388 /хорин гурван мянга гурван зуун наян найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С******* И******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ