| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01119/И |
| Дугаар | 304/ШШ2026/00177 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2026/00177
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 304/ШШ2026/00177 | Б*******ган аймаг |
Б*******ган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *** аймаг, Х*******-Ө******* сум, У******* багт оршин суух С.Г******* хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/0119/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб*******ган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Г******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“С.Г******* би Д*******-У******* аймгийн Д******* гурил тэжээл хувьцаат компанид 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан. Тус үйлдвэрт 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажиллаж байсан тушаал байхгүй. 2005 оны 02 дугаар сарын 28-нд ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь байгаа. Д*******-У******* аймгийн “Д******* гурил тэжээл” ХК-д 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 4 жил, 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20251208000385 дугаартай Б******* овогт С Г******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 тоот Д*******-У******* аймгийн Үйлдвэрлэл Худалдааны “Д******* гурил тэжээл” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалын ху*******бар /хэргийн 4-р хуудас/,
-Гүйцэтгэх захирлын 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалын хавсралт №1 ажлаас чөлөөлөгдсөн ажилтны нэрс /хэргийн 5-8-р хуудас/,
-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Г.Т, Л.А нарыг Д*******-У******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлэн гэрчийн мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Г******* хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч С.Г******* нь Д*******-У******* аймгийн Д******* гурил тэжээл хувьцаат компанид 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орсон тушаал байхгүй зөрчилтэй байх т******* 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч С.Г******* нь Д*******-У******* аймгийн “Д******* гурил тэжээл” ХК-д тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан болох нь 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 тоот Д*******-У******* аймгийн Үйлдвэрлэл Худалдааны “Д******* гурил тэжээл” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалын ху*******бар, гүйцэтгэх захирлын 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалын хавсралт №1 ажлаас чөлөөлөгдсөн ажилтны нэрс, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон гэрч Н.Тийн “Би 2000 оны 02 сард төрөөд 2001 оны 11 сарын 15-ны өдөр үйлдвэр ажиллаж эхлэхэд С.Г*******той хамт ажиллаж эхэлсэн. Ингээд 2003 оны 11 сард Төв аймгийн Борнуур сум буюу тухайн үеийн Борнуурын САА-д очиж тэжээлийн үйлдвэр бу*******гах ажилд хамт томилогдож байсан. Үйлдвэрийн хөрөнгө ору*******алттай холбоотой асуудлаар ажилчдыг 2004 онд юм уу 2005 онд бүгдийг нь чөлөөлж, зарим алба хаагчийг эргэж томилсон. Тэгэхэд С.Г*******ыг буцааж ажилд нь томилсон эсэхийг мэдэхгүй байна. С.Г******* нь манайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан. С.Г*******ыг хариуцдаг ерөнхий инженер нь 3.Цолмонбат гэж хүн байсан. Энэ хүн одоо нас барсан. Би гурилын үйлдвэрийн даргаар нь ажиллаж байсан учир сайн мэдэж байна. С.Г******* сүүлд байгу*******лага с******* зогсоход манаачаар хэсэг хугацаанд ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Агийн “С.Г******* нь намайг ажилд ороход Д******* гурил тэжээлийн үйлдвэрт ажиллаж байсан санагдаж байна. Тухайн үеийн хугацааг нарийн сайн санахгүй байна. С.Г******* нь тоног төхөөрөмжийн засварчнаар 2005 он хүртэл ажиллаж байгаад гарсан санагдаж байна. Байгу*******лагын нэр сүүлд Д******* Гурил тэжээл ХХК болж нэр нь өөрчлөгдөж байсан. Манай байгу*******лагын даргаар 1993 онд Л.Эрдэнээ гэж байж байгаад сүүлд Баярсайхан гэж хүн ажиллаж байсан. С.Г******* нь ажилдаа сайн, даруу төлөв залуу байсан. Засвар механикийн цех нь тусдаа байдаг байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.Г*******ыг Д*******-У******* аймгийн “Д******* гурил тэжээл” ХК-д 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн *******сын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт С Г*******ыг Д*******-У******* аймгийн “Д******* гурил тэжээл” ХК-д 2001 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас *******сын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцу*******ан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б*******ган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ