| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00076/И |
| Дугаар | 304/ШШ2026/00179 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2026/00179
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 304/ШШ2026/00179 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан ш*******ны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** аймаг, Б******* сум, ** дугаар багт оршин суух Э.А******* хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай 304/2026/00076/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Э.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э*******булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Э.А******* нь нөхөр О.Б******* хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Э.А******* миний бие 1974 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон. Би өөрийн нөхөр болох О******* Б******* 1994 онд анх танилцаж хайр сэтгэлтэй болж улмаар 1996 онд хуримаа хийж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд том хүү Б.Б*******-Э******* нь 1997 онд төрсөн, бага хүү Б.Б*******зориг нь 2000 онд төрсөн. 1996-2002 он хүртэл 6 жилийн хугацаанд гэрлэлтээ б*******луулаагүй байсан. Нөхөр О.Б******* 1996-2002 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлаг*******ай гэсэн тул хүү Б.Б*******-Э*******, хүү Б.Б*******зориг нарын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг О.Б******* **** аймгийн Б******* сумын 3 дугаар багт 1996 оноос 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Г овогт Б*******түвшингийн Б*******зоригийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-1997 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г овогт Б*******түвшингийн Б*******-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/
-Г овогт О******* Б*******түвшин /РД: *****/, Х овогт Э А******* /РД: ********/ нарын №0007104 дугаартай гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/
-Г овогт О******* Б*******түвшин /РД: *****/, Х овогт Э А******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр О.Б*******суурь, О.Г нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Э.А******* О.Б******* 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Э.А******* нь нөхөр О.Б******* 1994 онд анх танилцаж, 1996 онд хуримаа хийн нэг гэрт орж, 6 жил хамтран амьдарч байгаад 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ б*******луулсан. Бид хоёрыг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4. Хүсэлт гаргагч Э.А******* нь 1996 оноос 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд О.Б******* хамтын амьдралтай байсан болох нь 1997 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г овогт Б*******түвшингийн Б*******-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Г овогт Б*******түвшингийн Б*******зоригийн төрсний бүртгэлийн лавлагаа, Г овогт О******* Б*******түвшин /РД: ***/, Х овогт Э А******* /РД: ********/ нарын №0007104 дугаартай гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт авагджээ.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-гэрч О.Г: “1996 оноос Э.Азтанзагас нь миний ах О.Б******* гэр бүл болж хамтран амьдраад хоёр хүүтэй болсон. **** аймаг, Б******* сумын Дунд*******ын гол гэх газарт мал маллан амьдарч эхэлсэн. Гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Тухайн үед хамтран амьдарч байсан. Яагаад гэрлэлтээ б*******луулаагүй талаар сайн мэдэхгүй байна. Э.А*******, О.Б*******түвшин нар нь өмнө нь гэрлэж байгаагүй. Хэн алиных нь анхны гэрлэлт. Хүүхдүүд нь аав О.Б*******түвшингээр овоглодог. Гэр бүл болохдоо тэд хурим хийгээгүй, нэг гэртээ ороод хамтран амьдарч эхэлсэн гэх,
-гэрч О.Б*******суурь: “1996 оноос Э.Азтанзагас нь миний ихэр О.Б******* гэр бүл болж хамтран амьдарсан. Гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Тухайн үед хамтран амьдарч байсан. Яагаад гэрлэлтээ б*******луулаагүй талаар сайн мэдэхгүй байна. Э.А*******, О.Б*******түвшин нар нь өмнө нь гэрлэж байгаагүй. Хүүхдүүд нь аав О.Б*******түвшингээр овоглодог. Гэр бүл болохдоо тэд хурим найр хийгээгүй, нэг гэртээ ороод хамтран амьдарч эхэлсэн” гэх,
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Х овогт Э А******* /РД:*******/, Г овогт О******* Б*******түвшин /РД:******/ нарыг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ