| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00152/И |
| Дугаар | 316/ШШ2026/00301 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 316/ШШ2026/00301
| 2026 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 316/ШШ2026/00301 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 3* дугаар хороо, Х******* * гудамж, 1* тоот хаягт оршин суух, Ж******* М******* /РД:Н*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С* аймаг, С******* сум, * дүгээр баг, Х*******, Х******* хөндий * дугаар гудамж, 6* тоот хаягт оршин суух, Т Б /РД:О/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00152/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М*******, түүний өмгөөлөгч Б.З /цахим/, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Т.Бтай 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд буюу 2019 онд Т.Бын төрсөн дүүгийн охин Б.Сыг үрчлэн авсан. Хариуцагчтай 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Б.С миний асрамжид өсөж байна. Т.Б гэр бүлтэй болсон учир цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд Ж.М*******, Т.Б нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Сыг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа тул гэр бүлийн дундын эд хөрөнгө болох С******* дүүргийн 30 дугаар хороо Х******* 6 дугаар гудамж, 15 тоотод хаягт байрлах 699 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оноос хойш тусдаа амьдарсан, одоо гэр бүлтэй учир гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдсан гэр бүлийн дундын эд хөрөнгө болох С******* дүүргийн 30 дугаар хороо Х******* 6 дугаар гудамж, 15 тоотод хаягт байрлах 699 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгч Ж.М*******ын өмчлөлд үлдээхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ж.М******* нь хариуцагч Т.Бд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охинд ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.
2.1. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ... Хариуцагч Т.Бтай 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсон. 2019 онд Т.Бын төрсөн дүүгийн охин Б.Сыг үрчлэн авсан. Хариуцагчтай 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Б.С миний асрамжид байна. Т.Б гэр бүлтэй болсон учир цаашид хамт амьдрах боломжгүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох болох С******* дүүргийн 30 дугаар хороо Х******* 6 дугаар гудамж, 15 тоотод хаягт байрлах 699 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нь гэрлэлт цуцлах, хүүхдийг эхийн асрамжид үлдээх, гэр бүлийн дундын эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.М*******ын өмчлөлд үлдээх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.
4.1. Гэрлэгчид 2011 онд гэр бүл болж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Сыг үрчлэн авсан.
4.2. Гэрлэгчид 2020 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, охин эхийн асрамжид үлдсэн.
4.3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 320 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т зааснаар гэрлэгчдийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгожээ.
5. Гэрлэгчид цаашид хамтын амьдарлыг үргэлжлүүлэх боломжгүйг хэн аль нь зөвшөөрсөн, тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
6. Хариуцагчийн хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тайлбар, хүүхэд Б.Сын саналыг тус тус харгалзан охин Б.Сыг эхийнх нь асрамжид үлдээв.
7. Хариуцагч Т.Б ... өөрийн өмчлөлд бүртгэлтэй н С******* дүүргийн 30 дугаар хороо Х******* 6 дугаар гудамж, 15 тоотод хаягт байрлах 699 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгчид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Ж.М*******ын өмчлөлд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* М******* /РД:Н*******/, хариуцагч Т Б /РД:О/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Бын С /РД:У/-ыг эх Ж******* М*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М******* хариуцагч Т.Бд холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Н С******* дүүргийн 30 дугаар хороо Х******* 6 дугаар гудамж, 15 тоотод хаягт байрлах 699 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгч Ж.М*******ын өмчлөлд үлдээсүгэй.
5. Хариуцагч Т.Б /РД:О/-ын өмчлөлийн Н С******* дүүргийн 3* дугаар хороо Х******* * дугаар гудамж, 1* тоотод хаягт байрлах Г-2 дугаартай 699 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах Ү-2 дугаартай 93 м.кв талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгч Ж.М******* /РД:Н*******/-ын өмчлөлд бүртгэхийг С******* дүүргийн Улсын бүргэлийн хэлтэст даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ