Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 314/ШШ2026/00029

 

 

 

2026           01             02                                                 314/ШШ2026/00029

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дугаар хороо, ***, 7 давхар 712 тоотод байрлах, “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг “****” гэх газар оршин суух, *** онд төрсөн, *** настай, ***** холбогдох, 

            “Зээлийн гэрээний үүрэг болох 533067 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****гийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “****” ХХК нь **** овогтой ****тай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 102154 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 400000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2001118751 тоот зээлийг Хаан банк дахь 5545261762 тоот дансанд зээлдэгч Ц.**** нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.**** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2001118751 тоот зээл 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 400000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 176 хоногийн хүү 129067 төгрөг, шимтгэл 4000 төгрөг, нийт 533067 төгрөг болсон. Иймд хариуцагчаас үндсэн зээл 400000 төгрөг, нийт хүү 129067 төгрөг, шимтгэл 4000 төгрөг нийт 533067 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч Ц.**** нь нэхэмжлэлд дурдсан 533067 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч Ц.****т холбогдуулан “533067 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь хариуцагч Ц.****ийг нэхэмжлэлийн шаардлага болох 533067 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** “Ц.****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 533067 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.****аас 8321.005 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16642.01 төгрөгний тавин хувь болох 8321.005 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

             3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

       

 

 

 

                                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА