| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0233/э |
| Дугаар | 2018/ШЦТ/239 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1821003180252 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******, Сүхбаатар аймгийн ******* суманд ..... оны .... сарын ....-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******.../, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг *******... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 03-наас 2018 оны 05 дугаар сарын 04-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг тоотод хохирогч *******гийн духан тус газар сандлаар цохиж “духанд нь язарсан шарх” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******уганхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч *******уганхүү мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны орой эхнэр , эхнэрийн найз болон өөрийн найз хамт гадуур гараад бид нар Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “” баарны баруун талын “” бааранд орой 20 цагийн орчимд орж сууж бүжиглэнгээ нэг шил “Их тайга” нэртэй 0.5 литрийн архи, 4-5 пиво уусан. Тэндээсээ баар хаах үеэр буюу 00 цагийн орчим гараад дэлгүүрээс нэг бил үү хоёр бил үү ямар ч байсан том пиво, нэг шил архитай аваад төмөр зам орсон. Төмөр замд очоод Баяннуур гэр хороололд байрлах найз ийн гэрт очиход байж байгаад бид хэдийг оруулж өгчихөөд давхарт байдаг гэр рүүгээ явсан. Тэгээд бид хэд ийн гэрт авч явсан архи, пиво ууж байгаад би эхнэртэйгээ муудалцаад сандал бариад далайхад голоор орж ирээд сандлаар цохиулсан. Би тухайн үед г цохьё гэж цохиогүй...” гэжээ. /хх 38-40/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 03-ны орой найз түүний нөхөр У, нөхрийнх нь найз У нарын хамт... “” гэх бааранд суусан...баарнаас гараад Хэрлэн сумын 8 дугаар баг Төмөр замд байдаг У-н найз гэх хэн гэдгийг нь би мэдэхгүй...гэр хороололд нэг айлд очсон. Тэгээд тэр айлд бид дөрөв авч очсон нэг шил архи, пиво уусан, нэг мэдэхэд У эхнэртэйгээ мууцалдаад байсан...би тэр хоёрыг болиулах гээд дундуур нь орсон чинь гэнэт толгой руу юмаар цохих шиг болсон...сэргээд “юу болсон” гэж асуухад Ууганбат “У сандлаар чиний толгойг цохисон” гэж хэлсэн. Тэгээд У, бид гурав өглөөний 05 цаг өнгөрөөгөөд эмнэлэг дээр ирж хүлээн авах тасаг дээр толгойдоо оёдол тавиулж, боолт хийлгүүлсэн...” гэжээ. /хх 16-17/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз У, түүний эхнэр , мөн эхнэрийнх нь найз нарын хамт 2018 оны 05 дугаар сарын 03-ны орой гадуур гарсан... “” бааранд тэр орой 22 цаг өнгөрөөгөөд ороод баар хаалгаад шөнийн 00 цагийн орчимд баарнаас гарсан...найз ийнд очиход хүн байгаагүй...Тэгээд бид ийн гэрт орж нөгөө авч очсон архи, пиво уусан. Тэгээд ууж байгаад У эхнэртэйгээ маргалдахад тэр хоёрын голоор ороод цохиулсан...” гэжээ. /хх 25-26/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 364 тоот дүгнэлтэд: “1.*******гийн биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 32/
Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* /хх 25-26/, хохирогч ******* /хх 16-17/, шүүгдэгч ******* /хх 36-37/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/, Яаралтай тусламжийн хуудас /хх 33/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 45/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 54-55/, Прокурорын ялын санал /хх 59/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 03-наас 2018 оны 05 дугаар сарын 04-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг тоотод хохирогч *******гийн духан тус газар сандлаар цохиж “духанд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн хохирогч *******гийн “...Тэгээд тэр айлд бид дөрөв авч очсон нэг шил архи, пиво уусан, нэг мэдэхэд У эхнэртэйгээ мууцалдаад байсан...би тэр хоёрыг болиулах гээд дундуур нь орсон чинь гэнэт толгой руу юмаар цохих шиг болсон...сэргээд “юу болсон” гэж асуухад Ууганбат “Ууганхүү сандлаар чиний толгойг цохисон” гэж хэлсэн. Тэгээд У, бид гурав өглөөний 05 цаг өнгөрөөгөөд эмнэлэг дээр ирж хүлээн авах тасаг дээр толгойдоо оёдол тавиулж, боолт хийлгүүлсэн...” гэжээ. /хх 16-17/
Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******ын “...Тэгээд бид ийн гэрт орж нөгөө авч очсон архи, пиво уусан. Тэгээд ууж байгаад У эхнэртэйгээ маргалдахад тэр хоёрын голоор ороод цохиулсан...” /хх 25-26/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/, Яаралтай тусламжийн хуудас /хх 33/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 364 тоот дүгнэлт /хх 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч *******-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан “духанд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ нь түүний духан тус газар сандлаар цохисон шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1821003180252 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сандал 1 /нэг/ ширхэгийг эзэмшигч Ш.эд буцаан олгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн **************.. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821003180252 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр рамтай, цагаан шаргал өнгийн модон давцан бүхий түшлэгтэй сандал 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ш.эд буцаан олгосугай.
7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн *********************.. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ