| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00013/И |
| Дугаар | 314/ШШ2026/00050 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 314/ШШ2026/00050
2026 01 08 314/ШШ2026/00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн *** сумын ** дүгээр баг, *** тоотод оршин суух, *** онд төрсөн, ** настай, **** овгийн *** хүсэлттэй,
“**** эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “**** эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. **** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие ****аас гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг оршин суугаа газрын шүүхэд нь гаргасан боловч **** нь нь одоо оршин суугаа хаягтаа байхгүй. Хаана байгаа нь тодорхойгүй байгаа болохоор эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах хүсэлттэй байна. Иймд **** эрэн сурвалжилж өгнө үү. Хариуцагч **** нь хамгийн сүүлд Улаанбаатар хот **** дүүргийн 41 дүгээр хорооны Зээлийн *** дугаар гудамжны **тоот хаалганд оршин сууж байсан ба *** дугаарын утастай РД: ****** дугаартай болно гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1255 тоот тодорхойлолт, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, талуудад буцаан өгсөн тухай баримт, 2025 оны 11 дүгээр сарын 20, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдийн мэдэгдэх хуудас зэргийг гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “**** эрэн сурвалжлуулах”-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч ****д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр “эзгүйгээр шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
2. ***** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч Э.Гантулгын шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1255 тоот тодорхойлолтоор нотлогдож байна.
3. ***** /РД:*****/-ыг сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.
**** нь хамгийн сүүлд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Зээлийн 18 дугаар гудамжны 15 тоотод оршин сууж байсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар *****/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *********/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА