| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00032/И |
| Дугаар | 314/ШШ2026/00084 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 314/ШШ2026/00084
2026 01 15 314/ШШ2026/00084
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын 06 дугаар багт оршин суух, 1999 онд төрсөн, 26 настай, **** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 5674129.84 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ***ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-г төлөөлж *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *** нь манай компанитай 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр L08505513 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 78020271311 зээлийн дансны дугаартай, 719000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5543123654 банкны тоот дансанд, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 7100181315 зээлийн дансны дугаартай, 3960000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5543123654 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч ***аас үндсэн зээлийн төлбөрт 4319495.57 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1285044.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53102.65 төгрөг, шимтгэл 8987.42 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 5674129.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 5674129.84 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 945688.315 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж дууссан байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хариуцагч ***д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 5674129.84 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 5674129.84 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*** ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 5674129.84 төгрөгийг хариуцагч *** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***аас 52868 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105736 төгрөгний 50 хувь болох 52868 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА