Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2026/00106

 

 

 

2026           01             20                                                 314/ШШ2026/00106

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *** дүүргийн ** дугаар хороо, ***, 8 дугаар давхарт байрлах “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух, ***онд төрсөн** настай, *** холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 694634.39 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.***ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *** нь “***” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2054190 тоот *** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 559000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2054190 тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 558690.28 төгрөг, үндсэн хүү 115472.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5471.56 төгрөг, шимтгэлд 1000 төгрөг, нотариатын төлбөрт 14000 төгрөг, нийт 694634.39 төгрөгийг хариуцагч ***гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч *** нь нэхэмжлэлд дурдсан 694634.39 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч ***д холбогдуулан “694634.39 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*** нь хариуцагч ***г нэхэмжлэлийн шаардлага болох 694634.39 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*** “***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 694634.39 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***гаас 10610.605 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21221.21 төгрөгний тавин хувь болох 10610.605 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

             3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

       

 

 

                                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА