| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00044/И |
| Дугаар | 314/ШШ2026/00111 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 314/ШШ2026/00111
2026 01 21 314/ШШ2026/00111
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын ** дугаар баг, *** тоотод оршин суух, ** онд төрсөн, **2 настай, *** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 429948.10 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.***ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ***** нь “*** ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2383709 тоот *** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 300000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2383709 тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 299200 төгрөг, үндсэн хүү 107810.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10237.77 төгрөг, шимтгэлд 3700 төгрөг, нотариатын төлбөрт 9000 төгрөг, нийт 429948.10 төгрөгийг хариуцагч Ч.***ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч Ч.*** нь нэхэмжлэлд дурдсан 429948.10 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хариуцагч Ч.***д холбогдуулан “429948.10 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*** нь хариуцагч Ч.***ийг нэхэмжлэлийн шаардлага болох 429948.10 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*** “Ч.***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 429948.10 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.***ээс 6774.22 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13548.44 төгрөгний тавин хувь болох 6774.22 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА