| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00100/И |
| Дугаар | 314/ШШ2026/00112 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 314/ШШ2026/00112
2026 01 21 314/ШШ2026/00112
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн *** сумын ** дугаар баг, *** тоотод оршин суух, *** онд төрсөн, *** настай, **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг, *** тоотод оршин суух, ** онд төрсөн, ** настай, *** холбогдох
“3500000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч О.****гийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь “Содон санаа” тавилгын үйлдвэр эрхэлдэг болно. Иргэн О.****тай харилцан тохиролцон гал тогооны тавилга хийсэн тавилгын үлдэгдэл болох 3500000 төгрөгийг иргэн О.****гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.**** шүүхэд гаргасан тайлбартаа: Отгонсүрэн овогтой **** миний бие Ц*** нэхэмжилсэн 3500000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч О.****д холбогдуулан “3500000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.**** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3500000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Ц.Болор-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3500000 төгрөгийг хариуцагч О.**** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.****гаас 35475 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70950 төгрөгний 50 хувь болох 35475 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА