Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 314/ШШ2026/00134

 

 

 

 

 

 

 

 

2026           01             27                                                 314/ШШ2026/00134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын **** * дугаар хороо, **** дугаар хороолол, нарны зам гудамж *** дүгээр байр, *** тоотод оршин суух, *** онд төрсөн, ***настай, ******* хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. *** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нь Авто замын Ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл экскаваторын жолоочоор ажилласан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох тушаал байгаа хэрнээ архиваас 1990-1995 оны лавлагаа гарч ирэхгүй байгаа. Иймд ***ийг Авто замын Ерөнхий газрын Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл экскаваторчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0731 дугаартай итгэмжлэл, №269995 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 90 дугаартай архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/927 дугаартай архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 26-05/1197 дугаартай архивын лавлагаа, Авто замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаар, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаар, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаартай тушаалууд, Өвөрхангай аймгийн Авто зам засвар арчлалтын Өвөрхангай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2002 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаартай тушаал, “Өвөрхангай аймгийн Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ****** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

5. Шүүх Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Зам барилга ашиглалтын контор” УҮГ нэртэй болсон талаархи архивын баримт, Өвөрхангай аймгийн Политехникийн коллежоос Өвөрхангай дахь усны аж ахуйн дунд сургуулийн 1988 онд төгсөгчдийн хуваарь зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч *** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч *** дараах үндэслэлээр шаардах эрхээ “...1990-1995 оны лавлагаа гарч ирэхгүй. ...” гэж  тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч *** нь Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл экскаваторчиноор ажиллаж байсан болох нь №269995 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 90 дугаартай архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/927 дугаартай архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 26-05/1197 дугаартай архивын лавлагаа, Авто замын ерөнхий газрын Өвөрхангай аймгийн барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаар, 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаар, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаартай тушаалууд, Өвөрхангай аймгийн Авто зам засвар арчлалтын Өвөрхангай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2002 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаартай тушаал, “Өвөрхангай аймгийн Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай тодорхойлолт, гэрч *** нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

 

4. Иймд хүсэлт гаргагч ***ийг Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл экскаваторчиноор ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* Өвөрхангай аймгийн зам барилга ашиглалтын конторт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл экскаваторчиноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ***ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА