Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 314/ШШ2026/00135

 

 

 

 

2026           01             28                                                 314/ШШ2026/00135

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *** дүүргийн *** дугаар хороо, ***, 8 дугаар давхарт байрлах “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг, *** тоотод оршин суух, **онд төрсөн, ** настай, *** холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 482891 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч Б.***ын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ** *** нь “*** ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ2023121104458 тоот гэрээний дагуу Samsung A14 64GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 648000 төгрөгийг зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2023121104458 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 407309.33 төгрөг, үндсэн хүүнд 73002.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2579.53 төгрөг, нийт 482891.69 төгрөгийг хариуцагч Б.***аас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 Хариуцагч Б.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь ***гийн нэхэмжилсэн 482891 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг  2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж дуусгасан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хариуцагч Б.***д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 482891 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 482891 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*** ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 482891 төгрөгийг хариуцагч Б.*** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.***аас 7568.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15137 төгрөгний 50 хувь болох 7568.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА