Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 314/ШШ2026/00136

 

 

 

 

2026           01             28                                                 314/ШШ2026/00136

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *** дүүргийн *** дугаар хороо, ***, *** дугаар давхарт байрлах “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын ** дугаар баг, *** тоотод оршин суух, *** онд төрсөн, ** настай, *** холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 392677.05 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч А.***гийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *** нь “*** ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2135269 тоот *** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 300000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2135269 тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 2993935.08 төгрөг, үндсэн хүү 77678.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4663.50 төгрөг, шимтгэлд 1400 төгрөг, нотариатын төлбөрт 9000 төгрөг, нийт 392677.05 төгрөгийг хариуцагч *** гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 Хариуцагч А.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 392677.05 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг  2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хариуцагч А.***д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 392677.05 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 392677.05 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

            Нэхэмжлэгч байгууллага нь тус шүүхэд хариуцагчийн нэрийг *** гэж бичсэн боловч хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэрээ “*** ***” болгон өөрчилсөн болох нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар  тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагч А.***д нэхэмжлэлийн хувь гардуулж, тайлбар авсан болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*** ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 392677.05 төгрөгийг хариуцагч А.*** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.***гаас 6215.155 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12430.31 төгрөгний 50 хувь болох 6215.155 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА