Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

     Улсын яллагч *******

     Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

  Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 1821002070199 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд *******.. оны *******.. сарын **************-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: **************../, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх эгч ах нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* *********************. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, /хоёр туйлт эмгэг/ оноштой, хэрэг хариуцах чадвартай гэх.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ******* 12-12 тоотод иргэн *******ыг “аяга ус өгсөнгүй” гэх шалтгаанаар аягаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг сэтгэцийн өвчтэй гээд ар гэрийнхэн маань тоодоггүй юм. Тухайн үед би архи уучихаад ээжийнх рүү очсон. Тэгээд хүнгүй болохоор би тэднийд орсон. Өөр зүйлийг санахгүй байна. Гэхдээ би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “*******Би 2018 оны 03 сарын 17-ны өдөр хамт явж байгаад ******* 6, 7 дугаар эгнээнд байдаг гэдэг айлынхаас Хятад паажуу нэртэй архи авчихаад Үйлчилгээний төвийн хажууд хувааж уусан юм. Ингээд эгчийн гэрт ирсэн чинь хүн байхгүй байсан учраас хөрш айл болох эмээгийнд орсон чинь гэдэг хүү нь байсан. аас “ам цангаад байна, аяга ус байвал өгчих” гэж хэлэхэд надад ус өгөхгүй байсан учраас шилэн стаканаар толгой руу нь цохиод гараад явчихсан юм. эмээгийнхээс гараад шууд цагаан эмнэлэг рүү явсан юм. Тухайн үед архи уучихсан байсан болохоор ын толгойн тус газарт нь аягаар цохичихсон юм. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна*******” гэжээ. /хх 44-45/

Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “*******Орой 18 цагийн орчимд манай хөрш айлын ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд “цай, хоол, хатсан талх ч хамаагүй өг” гэж хоол унд нэхээд байсан. Тэр үед бид хэд телевзор үзээд сууж байсан ба Х ах аяга бариад “аяга ус өгсөнгүй” гээд уурлаад миний толгой руу цохичихоод манай эмээ “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь “битгий хэлээрэй” гэж байгаад зугтаасан*******манай цэнхэр өнгийн шилэн аяга /стакан/-аар толгойны баруун чихний харалдаа дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд оёдол хийлгүүлсэн*******” гэжээ. /хх 24/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 238 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед хуйханд баруун зулай хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 33/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 33-д “1. ******* хоёр туйлт эмгэг оноштой хяналтанд байдаг. 2. Д өөрийн үйлдэл эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай. 3. *******үрэлбаатар үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх 38/

Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* /хх 27/, гэрч С.Хүрэлхүү /хх 25-26/, насанд хүрээгүй хохирогчий хууль ёсны төлөөлөгч /хх 23-24/, *******/хх 28-29/, /хх 30-31/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 15/, Насанд хүрээгүй хохирогч *******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх 19/, Яаралтай тусламжийн хуудас /хх 34/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 48/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, Амбулаторийн өвчтөний карт /хх 51-160/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *******үрэлбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ******* 12-12 тоотод хохирогч *******ыг “аяга ус өгсөнгүй” гэх шалтгаанаар аягаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч *******ын “*******Орой 18 цагийн орчимд манай хөрш айлын ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд цай, хоол, хатсан талх ч хамаагүй өг” гэж хоол унд нэхээд байсан. Тэр үед бид хэд телевзор үзээд сууж байсан ба ах аяга бариад аяга ус өгсөнгүй гээд уурлаад миний толгой руу цохичихоод манай эмээ “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь “битгий хэлээрэй” гэж байгаад зугтаасан*******” /хх 24/ гэх мэдүүлэг, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 15/, Насанд хүрээгүй хохирогч, Яаралтай тусламжийн хуудас /хх 34/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 238 тоот дүгнэлт /хх 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзнэ.

Насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “хуйханд баруун зулай хэсгийн няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ нь түүний толгой руу аяга /стакан/-аар цохисон шүүгдэгч *******-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүүгдэгч ******* нь 2018 оны 03 сарын 09-ний өдрийн хулгайн гэмт хэрэгт Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх ба  одоо шийтгүүлж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2018 оны 03 сарын 17-ны өдрийн буюу хулгайн гэмт хэргийн дараах үйлдэл байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хуульд харшлахгүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь 1821001870095 дугаартай эрүүгийн /өмнөх/ хэрэгт 12 хоног цагдин хоригдсон, мөн 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл өмнөх тогтоолоор ял эдэлсэн 56 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдин хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн аяга /стакан/-ыг ширхэгийг устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ****************************. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял /8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 /гуч/ хоног буюу 1 сарын хорих ял/ дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н өмнөх тогтоолоор цагдин хоригдсон нийт 68 хоногийг ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн аяга /стакан/-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдин хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

.

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ