| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00158/И |
| Дугаар | 314/ШШ2026/00190 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 314/ШШ2026/00190
2026 02 09 314/ШШ2026/00190
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух, 1** онд төрсөн, ** настай, *** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 16862401.13 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.***гийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ш.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь ***” ХК-ийн нэхэмжилсэн 16862401.13 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***” ХК нь хариуцагч Ш.***д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 16862401.13 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.***г нь нэхэмжлэлийн шаардлага болох 16862401.13 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар ***” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16862401.13 төгрөгийг хариуцагч Ш.***г төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ш.***гээс 121131 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 242262 төгрөгний 50 хувь болох 121131 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА