Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/03949

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,, ХК*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*********************/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,014,230.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 1,740,000 төгрөгийг 30 сарын хугацаатай 24 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнээс 1,600 төгрөг буцаан төлсөн. Дээрх зээлийн гэрээг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн тул зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,991,230.45 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 2,014,230.45 төгрөгийг хариуцагч Ганбатын *******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Ганбат овогтой ******* миний бие ХК-ийн нэхэмжилсэн 2,014,230.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан 2,014,230.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,014,230.45 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлөхөөр тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,178 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 23,589 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох 2,014,230.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,178 төгрөгийн 23,589 төгрөгийг улсын орлогод үлдээж, 23,589 төгрөгийг улсын орлогоос, 23,589 төгрөгийг хариуцагч Г.*******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ