Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

            Хохирогчийн өмгөөлөгч *******

            Хохирогч *******

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсэгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821001370081 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1986 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ЛМ86110417/, бага боловсролтой, мэргэжилгүй, **************..” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн **************.. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 07 сарын 05-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 02 сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг, Шатахуун түгээр станцын хойд талын замд “Приус 10” маркийн 45-39 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүгээр зорчино” гэсэн заалт мөн дүрмийн 2.7-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Хьюндей Портер” маркийн 25-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын эрүүд мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв. 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд би шатхуун түгээх станцаас түлш авах санаатай өөрийн эзэмшлийн 25-91 ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал шатхуун түгээх станцаас хойш 100 орчим метрийн зайд урдаас хойш чиглэлтэй, миний өөдөөс хурц гэрэл гялбуулсаар нэг машин дөхөж ирсэн. Тэгээд би баруун гар тал руугаа шахаж зам тавьж өгөх гэж байтал яах ийхийн зуургүй нөгөө машин орж ирээд миний машины чанх урд талаас мөргөсөн. Тэгээд би машинд хөлөө хавчуулаад гарч чадахгүй болоод байж байхад миний машиныг мөргөсөн 2 залуу ирээд машины хаалгыг онгойлгох гээд чадаагүй. Ингээд байж байхад сумын цагдаа хэдэн хүмүүстэй ирээд миний машины хаалгыг эвдэж байгаад намайг гаргасан. Намайг мөргөсөн машины жолооч архи уусан бололтой халамцуухан. Хохиролд шүүгдэгчээс 2760000 төгрөг төлсөн. Одоогоор нэхэмжилж байгаа зүйл байхгүй, эрүүл мэнд болон машины хохиролтой холбоотой асуудал гарвал тухайн үед нь иргэний журмаар шийдвэрлүүлэх бодолтой байгаа. Би гомдолгүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...”Шинь шинь” ХХК руу явахаар болоод шатхуун түгээх станц руу дахин очиж 10000 төгрөгөнд шатхуун нэмж аваад харахад Амраагийн суусан машин хөдлөөд явсан байхаар нь араас нь очиж Амрааг авах гэж шатхуун түгээх станцаас хойш хөдлөөд явж байхад өөдөөс машин ирээд мөргөлдсөн. Би осол болсны дараа машинаас бууж харахад цэнхэр өнгийн “Портер” маркийн машин байсан. Машинд жолооч нь гэх хүн хөл нь хавчуулагдсан байхаар нь хаалгыг нь онгойлгох гэхэд хаалга нь дийлдэхгүй байсан. Тэгээд сумын цагдаа ирсэн дараа хэд хэдэн хүн нэмэгдэж ирээд машины хаалгыг онгойлгож жолоочийг нь гаргаж аваад эмнэлэгт хүргэсэн. Осол болохын өмнөхөн Мөнх-Отгон “зогс би энд бууна” гээд байсан. Би өөдөөс ирж байсан машиныг хажуугаар гарах гэж байна гэж бодсон. Мөн тэр машин нилээн ширүүн орж ирсэн тэгээд яах ийхийн завдалгүй мөргөлдчихсөн...” гэжээ. /хх 58-59/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...хэсэг хугацааны дараа Амарбаярыг очиж авахаар араас нь шатхуун түгээх станцаас хөдлөөд явсан. Тэгээд явж байтал ертөнцийн зүгээс зүүн хойд талаас цэнхэр өнгийн “Портер” машин ирээд яг өөд өөдөөсөө мөргөлдчихсөн...” гэжээ. /хх 31/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 14-ний өдрийн 173 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед цээжний хөндийн битүү гэмтэл, өвчүүний зөрөөтэй хугарал, зүүн хөлийн шилбэний далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх 40-41/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 14-ний өдрийн 28 тоот дүгнэлтэд: “...*******-ийн цусанд 1.0 промилл спиртийн агууламж илэрлээ...” гэжээ. /хх 46/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд: “Хариулт 1.Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Б овогтой Б /*******....../ регистрийн дугаараар лавлагааг авахад /ВС-1092907/ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна. Гарьд овогтой Очирбаатар /**************/ регистрийн дугаараар лавлагааг авахад /ВС-333691/ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна. Хариулт 2.ЖОлооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” 12.8. “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Хариулт 3.Зам тээврийн осолд холбогдсон “Тоёото Приус-10” маркийн 45-39 ДОА, “Портер” маркийн 25-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2018 оны 02 сарын 12-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Ууганбаатарын хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. Хариулт 4.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8. “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна. Хариул 5.Асуултанд дурьдагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй” гэжээ. /хх 51-52/    

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтууд болон Гэрч /хх 23-24/, /хх 33/, *******аттөр /хх 34/, /хх 25-26/, /хх 27-28/, Хохирогч ******* /хх 29-30/, Шүүгдэгч *******-ийн /хх 21-22/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, Схем зураг /хх 16-17/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 170 /хх 36/, 168 /хх 38/, 27 /хх 44/ тоот дүгнэлтүүд, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 42/, Автомашины үнэлгээ /хх 64-65/, Хохиролтой холбогдох баримт /хх 66-68/, Хохирол төлсөн бараимт /задгай 3 ширхэг/, Шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх 69/, Өвчний түүх /хх 70-74/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 6-7/, Эд зүйлийн үнэлгээ /хх 8/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 75/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 02 сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг, Шатахуун түгээр станцын хойд талын замд “Prius 10” маркийн 45-39 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүгээр зорчино” гэсэн заалт мөн дүрмийн 2.7-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Hyundai Porter” маркийн 25-91 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын эрүүд мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Гэрч ы: “...хэсэг хугацааны дараа Амарбаярыг очиж авахаар араас нь шатхуун түгээх станцаас хөдлөөд явсан. Тэгээд явж байтал ертөнцийн зүгээс зүүн хойд талаас цэнхэр өнгийн “Porter” машин ирээд яг өөд өөдөөсөө мөргөлдчихсөн...” /хх 31/ гэх,

Гэрч ийн “...2018 оны 02 сарын 11-ний 18 цагийн орчимд шатхуун түгээх станцын хажуунаас жижиг машин хойшоо өндөр хаазтай хөдөлсөн. Тэгээд харж байтал дээрх жижиг машин шатхуун түгээх станцаас хойш 100 метрийн зайд явж байгаад хойноос урагшаа явж байсан “Porter” маркийн машинтай мөргөлдчихсөн...” /хх 27-28/ гэх,

Гэрч гийн “...Хэргийн газарт очиход цэнхэр өнгийн “Porter” маркийн машин зам дээр урагш харсан байдалтай түүний урд талд “Prius” маркийн машин “Porter” маркийн машины өөдөөс харсан байдалтай байсан. Намайг очиход Очирбаатар гэх хүнийг машины зүүн талд дээш харуулж хэвтүүлсэн байсан...” /хх 25-26/ гэх, мөн гэрч /хх 23-24/, Хохирогч ******* /хх 29-30/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, Схем зураг /хх 16-17/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 170 /хх 36/, 168 /хх 38/, 27 /хх 44/ тоот дүгнэлтүүд, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 42/, Автомашины үнэлгээ /хх 64-65/, Хохиролтой холбогдох баримт /хх 66-68/, Хохирол төлсөн бараимт /задгай 3 ширхэг/, Өвчний түүх /хх 70-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөр мөн дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүгээр зорчино”, 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчих гэм буруугийн үндэслэл болно.

Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн хохирогч, эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Өөрөөр хэлбэл, хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, мөн *******ын тээврийн хэрэгсэлд учирсан хор уршиг нь тус тус шүүгдэгч *******-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5, 2.7а, 12.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******-ийг тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын машин гэмтэж эд хөрөнгөд 1665100 төгрөгийн шууд, 726800 төгрөгийн шууд бус зардал, нийт 2391900 төгрөгийн хор уршгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх 65/-гээр, харин шүүгдэгч дээрх эрүүл мэндийн болон эд зүйлийн хор уршигт учирсан хохиролд нийт 2760000 төгрөг төлсөн болох нь мөнгөн шилжүүлэг /залгай 3 ширхэг/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хохирлыг бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хэрэгт хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.        

            Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн **************... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

            6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар *******-ийн эзэмшлээс 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн үнэлгээтэй 4 /дөрөв/ ханатай монгол эсгий гэр битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

            8. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ********************* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ