2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2026/00342

 

 

 

 

 

2026 оны 02 сарын өдөр

Дугаар 193/ШШ2026/00342

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 49,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас: ... Л. нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр миний бие өөрийн эзэмшлийн улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг саарал өнгөтэй, Cadillac escalade маркийн автомашиныг 33,000,000 төгрөгөөр зээлээр худалдахаар харилцан тохиролцсон. Хариуцагч төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч, 2023 оны 07 дугаар сарын -ны өдөр автомашиныг хүлээлгэн өгсөн. Миний бие гэрээнийхээ үүргийг биелүүлж автомашиныг хүлээлгэж өгсөн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй удахгүй мөнгөтэй болоод төлнө, ажил төрөл амжихгүй байна гэсээр өнөөдрийг хүрээд байна.

 

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33,000,000 төгрөг болон талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д заасан гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 0.25 хувь буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар нэхэмжилж*******,500,000 төгрөг нийт 49,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

2.1. Нэхэмжлэгч талаас Зээлээр худалдах, худалдан авах гэрээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******эс хариуцагч Л.д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.  

 

2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч зээлээр худалдан авсан автомашины төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй... гэрээний дагуу төлбөрөө шаардана мөн гэрээнд заасан алданги шаардана гэж тайлбарладаг.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын*******-ны өдөр гардаж авсан, түүнд хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

4. Хариуцагч Л. хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульд заасан үндэслэл болох хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.тэй 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр улсын дугаартай, Cadillac escalade маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгийн, арлын дугаартай суудлын автомашиныг 33,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор худалдагчийн Хаан банк дахь тоот дансанд бэлэн бусаар төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

5.1. Зохигчийн гэрээний зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байна. Б.******* гэрээний дагуу автомашиныг хүлээлгэн өгөх, Л. нь үнийг төлж автомашиныг шилжүүлэн авахаар тохиролцсон үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ. /хх 6-8/,

 

5.2. Нэхэмжлэгчээс автомашиныг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн хариуцагчаас үүнийг үгүйсгэж маргаагүй бөгөөд Хариуцагч Л. нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх учир нэхэмжлэгч нь гэрээний төлбөр 33,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

5.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

5.4. Талуудын байгуулсан гэрээний 3.6-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн төл нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.25 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байх бөгөөд алданги төлөх талаар гэрээнд тусгасан байх тул анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан мөн хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч талын алданги гаргуулах шаардлага үндэслэлтэй.

5.5. Талууд 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр автомашиныг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, төлбөр төлөх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөр тохиролцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 662 хоногийн хугацаа хэтэрсэн байх бөгөөд 33,000,000 төгрөгийн нэг өдрийн алдангийн хэмжээ 82,500 төгрөг /33,000,000*0,25%=82,500/ буюу нийт алданги 54,615,000 /662*82,500=54,615,000 төгрөг/ байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 33,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон*******,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

 

6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Л.гөөс 49,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу Л.гөөс 49,500,000 төгрөгийг гаргуулан Б.*******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.гөөс улсын тэмдэгтийн хураамжид 404,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА