| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00335/И |
| Дугаар | 193/ШШ2026/00332 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 193/ШШ2026/00332
2026 02 24 193/ШШ2026/00332
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,606,013.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-иас ... Зээлдэгч А. нь *******тай 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 6000385240 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 20,370,000 төгрөгийг жилийн 23.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээл 16,178,116.5 төгрөг, хүүгийн төлбөр 2,334,153.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 68,742.94 төгрөг , нотариатын төлбөрт 25,000 төгрөг нийт 18,606,013.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 18,606,013.46 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1930,300 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 930,300 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 930,313.46 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,606,013.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь 18,606,013.46 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй А.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,606,013.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 930,300 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1930,313.46 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,980 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 125,490 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 125,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА