| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00305/И |
| Дугаар | 193/ШШ2026/00327 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 193/ШШ2026/00327
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 193/ШШ2026/00327 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,007,741.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,007,741.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Талууд 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ2025011749964 тоот зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч үндсэн зээл 3,517,712.40 төгрөг, хүүгийн төлбөр 467,521.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,508.24 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг нийт 4,007,741.92 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гардан аваад хүлээн зөвшөөрсөн.
Уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 667,956 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 667,956 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 667,956 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 667,956 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 667,956 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 667,961.92 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.2,58 дугаар зүйлийн58.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.1 дэх хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,007,741.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч,уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оныы 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 667,956 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 667,961.92 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн9,073.87 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 39,536.9 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 39,536.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА