| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00326/И |
| Дугаар | 193/ШШ2026/00323 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 193/ШШ2026/00323
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 193/ШШ2026/00323 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,102,812.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,102,812.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Талууд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч үндсэн зээл 12,224,442.1 төгрөг, хүүгийн төлбөр 855,161.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23,208.2 төгрөг нийт 13,102,812.1 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гардан аваад хүлээн зөвшөөрсөн.
Уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,091,901 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901.1 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,102,812.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 1,091,901 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,091,901.1 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,464 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 111,732 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 111,732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА