| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01181/И |
| Дугаар | 193/ШШ2026/00206 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 193/ШШ2026/00206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* овогт *******ийн ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , , , овогт ийн -д холбогдох,
Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 225,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч Б., Б., хариуцагч Г., түүний өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* түүний өмгөөлөгч нараас ...Миний бие нь 2012 онд Г.тай танилцан гэр бүл болж амьдарч байгаад 201.09.27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2016.12.0-ны өдөр хүү Б., 201.10.03-ны өдөр охин Б. нар төрсөн. Бид 2024 оны 10 дугаар сараас хойш хамт амьдрахгүй шийдвэр гаргаж 2025.02.04-ний өдөр дугаартай Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр гарч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан.
Тухайн үед хариуцагч Г. нь орон сууцаа буюу гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хүүхдүүдээ өгнө гэж байсан тул гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан юм. Шүүх хурал дээр гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хүүхдүүдээ өгнө гэж байсан тул шүүгчийн асуусан асуултад эд хөрөнгийн маргаагүй гэж хариулсан. Түүнээс гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс нэхэмжлэхгүй, авахгүй гэж хариулаагүй юм.
Бид гэр бүл болон амьдарч байх хугацаандаа 2016 онд Г.ын ээж, аав хоёрын авч өгсөн *******, , 39/4-р байр 35 тоотод амьдарч байсан. Харин үүний дараа 2019.09.02-д биднийг өөрийн гэсэн орон гэртэй бол гээд Г.ын ээж, аав *******, , 39/4-р байр тоотод 6З м.кв, хоёр өрөө орон сууцын урьдчилгааг төлж Г нь Худалдах худалдан авах гэрээ байгуулан авсан. Уг орон сууцны худалдагч тал нь ипотекийн зээлтэй байсан тул зээлийг нь үргэлжлүүлэн төлж байхаар болсон. Миний хувьд 2022 оны 10 сараас 2023 оны 07 дугаар сар хүртэл төлж байсан.
Г.ын эцэг, эх анх өрх тусгаарлан гэр бүл болж амьдрахад зориулан 2016 онд авч өгсөн Налайх дүүргийн , Д.Даваажавын гудамж, 35 тоот 63 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг авч өгсөн. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар 7 жил гаруй амьдарч байсан, хүүхдүүдийн өсөж торнисон газар, мөн нэхэмжлэгч, хүүхдүүд гэр бүлийн албан ёсны хаяг нь уг 35 тоот, мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг ...анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэж заасныг тус тус үндэслэн уг орон сууцыг Г., М.*******, Б., Б. нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.
Мөн *******, , 39/4-р байр тоотод 63 м.кв, хоёр өрөө орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж зааснаар гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө юм.
Д. гэх хүнээс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г. худалдаж авсан. Нэхэмжлэгч нь 2023 онд төрийн банкнаас зээл авах хүртлээ ипотекийн зээлийг нийт 25,353,400 төгрөгийг төлбөрийг өөрийн дансаар хийж байсан. 2023 оноос Г. ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон тул М.*******гийн ээж Х.Оюунгэрэлтэй хамтран зээл авч, уг байрыг шилжүүлж авсан. 2024 оны 10 дугаар сард Г. өөрийн нэр дээрх үл хөдлөхөө нуун дарагдуулах зорилгоор өөрийн ээжийн төрсөн дүү болох н.Цэрэндулам руу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр байсан үл хөдлөхөө шилжүүлсэн. 2025 оны 6 дугаар дугаар сарын 24-ний өдөр Г.ын ээж н. луу үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн.
Иймд дээрх орон сууцны зах зээлийн ханш нь тус бүр 150,000,000 төгрөг бөгөөд үнийн дүнгийн дөрөвний гурав буюу 225,000,000 төгрөгийг гаргуулан М.******* болон хүү Б., охин Б. нарт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г., түүний өмгөөлөгч нараас ... Нэхэмжлэгч талын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл М.******* бид хоёрын өөрсдийн оролцоо юу ч байгаагүй. Анх салахдаа М.******* энэ бүгдийг мэдэж байсан. Бид хоёр хоорондоо тохиролцоод салсан. Тэр үед бид хоёрт нэг машин, нэг өртэй байр л байсан. Байрыг нь зарж өрийг нь дараад үлдсэн нэг машинаа би аваад салъя гэдгээ өөрөө шүүх дээр хэлж салсан. Налайх дүүргийн , Д.Даваажавын гудамж, 35 тоот орон сууц анхнаасаа 2016 онд захиалга хийгээд 2017 онд н., Г. нарын хөрөнгө болоод улсын бүртгэлд бүртгүүлсэн. Г., М.******* нар нь амьдарч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Дундын эд хөрөнгө гэдгийг юу гэж үзэх вэ гэхээр Улсын дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоол байдаг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-г тайлбарласан. Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаа гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойш хугацаа хамаарна гээд тодорхой заачихсан байгаа. Уг орон сууц бол Г., н. хоёрын хуваарьт хөрөнгө. Гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгө юм. *******, , 39/4-р байр тоот байрыг дундаасаа лизингээр авсан гэж яриад байна. Дундын эд хөрөнгө гэж үзэх боломжтой боловч аль эрт гэрлэлт цуцлахаас өмнө зарагдчихсан. Энэ асуудлыг өмнөх гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаан дээр шийдсэн. Шүүхийн шийдвэр эд хөрөнгийн маргаангүй болно гээд тодорхой биччихсэн. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээр шүүгч асуусан байсан. Зохигчид эд хөрөнгийн маргаан байна уу? гэхэд зохигчид хоёулаа эд хөрөнгийн маргаангүй гэж хариулсан байдаг. Энэ асуудлыг аль хэдийн шийдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Өнөөдөр энэ эд хөрөнгийн маргааныг дахин авч хэлэлцэх боломжгүй гэж хуульчийн хувьд үзэж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т анх гэр бүл болоход зориулагдсан гэж байна. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу үүнийг мөн тайлбарлачихсан. Эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэр бүл болсонтой холбоотойгоор өгсөн эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тооцно гэж байгаа. 35 тоот байр энэ хуульд хамаарах боломжгүй. тоот байрыг аль хэдийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний шүүх хуралдаанаар шийдчихсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан баримтууд
3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгууд, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаанууд, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,
3.2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Орлогын мэдүүлэг баримт, Худалдах, худалдан авах гэрээнүүд, Хас банкны дансны хуулга
3.3. Талуудын хүсэлтээр бүрдүүлсэн баримт: Худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Татвар төлсөн баримт, Барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, Барьцаалбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төрийн банк албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Худалдах, худалдан авах гэрээ, Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Орон сууцны зээлийн гэрээ, Зээл эргэн төлөх хуваарь, Барьцааны гэрээ, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, Хасбанкны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Барьцаалбар, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Х.ын хүсэлт, Н.ийн хүсэлт, Орон сууц захиалан бариулах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ, хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт. Төрийн банкны хаагдсан зээлийн хувийн хэрэг 26 хуудастай.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******гаас хариуцагч Г.д холбогдуулан гаргасан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 225,000,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас ... 35 тоот орон сууц нь анх гэр бүл болоход нь зориулан өгсөн орон сууц тул гэр бүлийн дундын хөрөнгө, тоот орон сууц нь гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байхаас үл шалтгаалан дундын хөрөнгө гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... 35 тоот орон сууц гэр бүл болохоос өмнө бий болсон хуваарьт хөрөнгө, тоот орон сууцанд бидний оролцоо байхгүй, дундын хөрөнгө биш, энэ асуудлыг гэрлэлт цуцлах үед маргаангүй гээд шийдвэрлэсэн гэх тайлбар гарган маргадаг.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. М.*******, Г. нар нь 2012 онд танилцаж, 201 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 0-ны өдөр хүү Б., 201 оны 10 дугаар сарын 03-ны өдөр охин Б. нар төрж, тэдний гэрлэлтийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 193/ШШ2025/0065 дугаар шийдвэрээр цуцалж, хүү Б., охин Б. нарыг эхийн асрамжид үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
3.2. Налайх дүүргийн , Д.Даваажавын гудамж, 35 тоот 63 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н., Х. нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-г үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Х., Г. нарын өмчлөлд бүртгэгдэж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ-г үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Х.ын өмчлөлд бүртгэсэн.
3.3. Налайх дүүргийн , Жаргалант /12791/, , тоот 63 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019.09.02-ны өдөр нэг талаас Д., Л., нөгөө талаас Г. нар харилцан тохиролцож урьдчилгаа 23,000,000 төгрөгийг бэлнээр өгч, Уг байрны төрийн банкны 79,730,35 төгрөгийн ипотекийн зээлийг 2019 оны 9 сараас өөрсдийн нэр дээр төлж, зээл төлж дууссаны дараа гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оноос 2023 он хүртэл зээлийг төлжээ. /хх5-29, хавсралт зээлийн хувийн хэргийн 5 дугаар тал/
3.4. Г., Х.Оюунгэрэл нар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр -иас дээрх орон сууц худалдан авах зориулалттайгаар 67,700,000 төгрөгийг, жилийн 1 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар уг орон сууцыг барьцаалан зээл авч, маргаан бүхий орон сууц 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Г.ын өмчлөлд бүртгэгдсэн. /хх140-153/
3.5. 2024.10.25-ны өдөр 67,67,530 төгрөгийн Төрийн банкны зээлийг төлж, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х.Цэрэндуламын өмчлөлд, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Х.ын өмчлөлд тус тус бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-120-134,164/
4. Дээрх үйл баримттай талууд маргаагүй. Харин анх гэр бүл болоход нь зориулагдсан орон сууц мөн эсэх, гэр бүлийн дундын хөрөнгө болгон тогтоож болох эсэх, гэр бүлийн дундын эд хөрөнгийн асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд ..., эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэж заасан.
5.1. Гэрлэгчдийн аль нэгний эсхүл, тэдгээрийн төрөл садангийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгөд тооцож болох хэдий ч уг орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч үүнийг нотлоогүй тул Налайх дүүргийн , Д.Даваажавын гудамж, 35 тоот орон сууцыг гэрлэгчдийн дундын хөрөнгө гэж үзэхгүй.
5.2. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гээд мөн хуулийн 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх гэж заасан.
5.3. Маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь талуудыг гэрлэлтээ эрх бүхий байгууллагад хууль ёсоор бүртгүүлэхээс өмнө Г., Х. нарын өмчлөлд бүртгэгдсэн зэргээс үзэхэд Налайх дүүргийн , Д.Даваажавын гудамж, 35 тоот 63 м.кв талбайтай, 2 тоот орон сууцны ногдох хэсэг нь Г.ын хуваарьт хөрөнгө байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гээд, 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж тус тус заасан.
6.1.Талууд 2012 оноос 2023 он хүртэл хамтран амьдрах хугацаандаа 2019 онд Налайх дүүргийн , Жаргалант /12791/, д.даваажав гудамж, тоот 63 м.кв талбайтай, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хамтран амьдрах, өөрийн гэр оронтой болох зорилгоор зээлээр худалдан авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бий болгох зорилгоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байх тул хариуцагчийн уг хөрөнгийг бий болгоход бид хоёрын оролцоо байгаагүй гэх татгалзал Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-д Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж зааснаар үндэслэлгүй.
6.2. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг авахаар зохицуулсан хэдий ч нэхэмжлэгчээс уг орон сууцыг гаргуулах шаардлага гаргаагүй тул хариуцагчийг уг орон сууцыг бусдад худалдан борлуулж, бусдад төлөх өр төлбөрөө төлж барагдуулсныг буруутгах үндэслэлгүй.
6.3. Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээгээр уг орон сууцыг 103,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан хэдий ч зах зээлийн ханш 150,000,000 төгрөг гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасанд нийцнэ.
6.4. Шүүхэд гэрлэлтээ цуцлуулж байгаа гэрлэгчдийн эд хөрөнгийн маргаанд тэдний хамт амьдарч байх хугацаандаа бий болгосон эд хөрөнгийн ногдох хэсгийг хуваарилахдаа бусдад төлөх өр төлбөрийг хасаж тооцох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, уг орон сууцны ипотекийн зээлийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгох зорилгоор авсан гэж үзнэ.
6.5. Төрийн банкны ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байсан эсэх, зээлийн үлдэгдэл 67,67,530 төгрөг байсан эсэхэд, зээлийг хааж, бусдад шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй тул гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарах зээлийн гэрээний үүргийг төлж дуусгавар болгосон 67,67,530 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнээс хасаж тооцов.
6.6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн 150,000,000 төгрөг (150,000,000-бусдад төлөх төлбөр 67,67,530=2,132,470/4=20,533,117.5) нэг гишүүнд ногдох хэмжээ нь 20,533,117.5 төгрөг байна.
Иймд нэхэмжлэгч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг 61,599,3525 төгрөгийг шаардах эрхтэй байна.
7. Дээрх үндэслэлүүдээр шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс төлсөн 1,440,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээгээр буюу 465,967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Г.аас 61,599,352.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 163,400,647.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,440,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 465,967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА