2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01326

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01326

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ******* ******* ******* ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:28261*******3/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******3 дугаар хороо, 13 хороолол, ******* 8******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД:/-д холбогдох,

гэрээний үүрэгт 55,186,960 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ХХК нь барилга угсралтын хэрэгсэл болох хэв, хашмалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барилгын угсралтын гол хэрэгсэл болох хэв хашмал, дотор булан, туслаас, труба, гадна буланг түрээсээр ашиглахаар гаргасан Б.ын хүсэлтийн дагуу Түрээсийн гэрээ-г байгуулсан.

Б. нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул дахин шүүхэд хандан, нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээрх барилга угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээний үүрэгт төлбөр болох 2022 оны түрээсийн төлбөр 6,68*******,6*******0 төгрөг, 2023 оны 3 дугаар сараас 2025 оны 10 сар хүртэлх түрээсийн төлбөр 20,9*******0,000 төгрөг, төлбөрийн алданги 13,812,320 төгрөг, буцааж өгөөгүй бараа материалын төлбөр 13,750,000 төгрөг, нийт 55,186,960 төгрөгийг Б.аас гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 28,2*******6,960 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б. нь 26,9*******0,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, 13,750,000 төгрөгийн үнэ бүхий 250 ширхэг барилгын тулаас төмрийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан, гэрээний үүрэгт 55,186,960 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 28,2*******6,960 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б. нь 26,9*******0,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, 13,750,000 төгрөгийн үнэ бүхий 250 ширхэг барилгын тулаас төмрийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2., 7*******.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 28,2*******6,960 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б. нь 26,9*******0,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, 13,750,000 төгрөгийн үнэ бүхий 250 ширхэг барилгын тулаас төмрийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******33,885 төгрөгийн 287,560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 1*******6,325 төгрөгийг, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 1*******6,325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА