Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821003540248 дугаартай хэргийг 2018 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ....... оны .......сарын .....-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хилийн ******* дугаар ангид малын суурийн ахлагч ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын *******...... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.2а, 2.7а, 8.5, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас гийн жолоодож явсан ******* улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч *******ийн биед хүндэвтэр, *******гийн биед хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 28-ны өдрийн 20 цагийн орчим үхрийнхээ тугалаа хайж олох зорилгоор гэрээсээ өөрийнхөө эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Би гэрээсээ гарахдаа гэрт байсан 2 ширхэг лааз пиво авч гараад тугалаа хайж явахдаа машин дотроо ганцаараа уусан. Хайж байгаад тугал маань олдохгүй байхаар нь “Бага хүрээгийн” цэргийн анги руугаа очихоор баруун талаас зүүн чиглэлтэй явсан. Явж байхад урд талаас цагаан өнгийн “” маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн бөгөөд надад зам тавьж өгөхөөр нь машиныхаа тод гэрлээ шилжүүлээд хажуу талаар нь гарах гэсэн боловч уг тээврийн хэрэгслийн ард талын хэсгийг миний тээврийн хэрэгсэл мөргөөд миний тээврийн хэрэгсэл баруун хойшоо хараад зогссон. Харин уг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл онхолдоод өгсөн. Тухайн  асуудал маш хурдан болсон, би хажуугаар нь гарна гэж бодсон юм...” гэжээ. /хх 95-96/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 28-ны өдрийн 14 цагийн орчим...сумаас гараад Матад сумын нутаг дэвсгэрт байрлах Бага хүрээгийн заставын баруун зүгт 1 км зайд явж байхад урд талаас хөх өнгийн “” маркийн /сүүлд харахад улсын дугаартай байсан гэх/ тээврийн хэрэгсэл зөрөх шиг харагдаж байсан бөгөөд тэгсэн чинь гэнэт манай машин шарваад замаас гараад унасан, маш хурдан болсон бөгөөд би уг тээврийн хэрэгслийг хажуу талаар өнгөрчихлөө гэж бодсон...тэгээд манай нөхөр тээврийн хэрэгслийнхээ урд талын шилийг хагалаад гарсан. Гараад бид нарыг гаргаад харсан чинь тухайн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ганцаараа явж байсан...би эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилж байна...” гэжээ. /хх 26-27/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сумаас гараад Матад сумын нутаг дэвсгэрт байрлах Бага хүрээгийн заставын баруун зүгт 1 км /гэж санаж байна гэх/ орчимд явж байхад урдаас нэг тээврийн хэрэгсэл ирж байх шиг харагдаад хажуу талаар зөрөөд өнгөрөх шиг болсон. Би тэр машиныг зөрөөд явчихлаа гэж бодсон боловч гэнэт манай тээврийн хэрэгслийн хойд талын хэсэг мөргүүлээд онхолдсон. Тэгээд тээврийн хэрэгслийнхээ урд талын шилийг хагалж гараад бид нарыг нэг нэгээр нь гарсан. Бид нарыг гаргаад харсан чинь манай машиныг мөргөсөн машин “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгслийн хамар нь хонхойсон байдалтай хойшоо харсан зогсож байсан. Тэгээд бид нар эмнэлэг болон цагдаагийн алба хаагчид мэдэгдсэн. Удалгүй эмнэлэг ирээд бид нарыг аваад явсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 35-36/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сумаас гараад Матад сумын нутаг дэвсгэрт байрлах Бага хүрээгийн заставын баруун зүгт 1 километр орчимд явж байхад урд талаас хөх өнгийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь гэрлээ шилжүүлээд зам тавихад уг тээврийн хэрэгсэл хажуу талаар гарах үед манай тээвийн хэрэгслийн зүүн ард талын хэсгийг хүчтэй мөргөөд манай тээврийн хэрэгсэл шарваж онхолдсон. Тэгээд би тээврийн хэрэгслийнхээ урд талын шилийг хагалж гараад бусад зорчигч нараа гаргасан. Уг “” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ганцаараа явж байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд сандраад эмнэлэг болон цагдаагийн алба хаагчид мэдэгдээд цагдаа ирэхэд би хэрэг болсон газарт үлдээд бусад хүмүүсийг эмнэлэг аваад явсан...” гэжээ. /хх 38-39/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сумаас гараад Матад сумын нутаг дэвсгэрт байрлах Бага хүрээгийн штабаас баруун зүгт 1 км орчимд явж байхад нэг мэдсэн чинь тээврийн хэрэгсэл хажуу талруугаа харсан байдалтай байсан. Уг асуудал бол маш хурдан болсон юм. Тэгээд тээврийн хэрэгслийнхээ урд талын шилийг хагалаад бид нарыг гаргасан. Бид нарыг гаргаад харсан чинь “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамар нь хонхойсон байдалтай хоорондоо мөргөлдсөн байсан. Тэгээд уг жолоочийг харсан чинь бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг харагдаж байсан. Тэгээд бид нар эмнэлэг, цагдаагийн алба хаагчид мэдэгдээд удалгүй эмнэлэг ирээд бид нарыг аваад явсан...” гэжээ. /хх 42/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 403 тоот дүгнэлтэд: “1.гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх 54/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 408 тоот дүгнэлтэд: “1. *******-ын биед зулайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 60/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 407 тоот дүгнэлтэд: “1. *******ийн биед 6 шүдний булгарал, доод уруул, баруун зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар тогтоогдсон 6 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр 15% тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 2.6-д зааснаар доод уруул, баруун зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 66/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 406 тоот дүгнэлтэд: “1. *******гийн биед дух, баруун чамархай, нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 71/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 405 тоот дүгнэлтэд: “1. ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх 76/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 38 тоот дүгнэлтэд: “1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2.а-д “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.7 “а”-д зааснаар жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн 8.5-д зааснаар “Суурингийн гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй байна. 2. Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр жолооч  нь зам тээврийн осол гарах тээврийн хэрэгслийг тоормоз гишгэсэн нь аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээг авсан байна гэж үзлээ. 3. “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хавтаст хэргийн материалд автомашины тоормозны мөр тогтоогдоогүй байх тул осол гарах үеийн тээврийн хэрэгслийн хурдны боломжит хэмжээ зэргийг тодорхойлох боломжгүй. Харин “” маркийн ******* улсын дугаартай автомашины дугуйн тоормозны мөр нь хэрэг, ослын газарт 10,45 метр илэрснийг тоормозны мөрийн уртаар хурдыг тодорхойлох аргачлалын дагуу  томъёололд оруулан тооцоход 65,4 км хурдтай зорчиж явсан үндэслэлтэй байна.

(254*10.45*0.5) / 1.1=33.2 км

            Зам дугуйн барьцалтын итгэлцүүр 0,5

            Тоормозны идэвхжилийн итгэлцүүр 1.1 тооцоолов.

4. Хэргийн материалд авагдсан фото зураг “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 5. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч ******* нь /*******.../ дугаараар лавлагааг шүүж үзэхэд жолооны эрхийн үнэмлэхгүй байна. Харин овогт Цамбийн нь /*******..../ дугаараар лавлагааг шүүж үзэхэд // жолооны эрхийн үнэмлэхтэй байна. 6. Жолооч ******* нь согтууруулах ундаа хэрэглэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь анхаарал сарнин, самбаачилах хугацаа ихсэж, зам хөдөлгөөний байдлыг буруу дүгнэж зам тээврийн осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /хх 47-48/, /хх 49/, /хх 50/, насанд хүрээгүй гэрч /хх 46/, шүүгдэгч ******* /хх 40/, иргэний нэхэмжлэгч ******* /хх 41/, /хх 43-44/, хохирогч ******* /хх 45/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/, Зам тээврийн осол болсон газрын схем зураг /хх 12/, “” маркийн улсын дугаартай, “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14/, Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 15-16, 20-21/, ” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх 17-18/, ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 22/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх 26-27/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 29-30/ Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 100/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 101/, хохиролтой холбоотой баримтууд /хх 106-110/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.2а, 2.7а, 8.5, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас гийн жолоодож явсан “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч *******ийн биед хүндэвтэр, *******гийн биед хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Болсон үйл баримтыг нүдээр үзсэн хохирогч *******ийн “...Гэнэт манай машин шарваад замаас гараад унасан, маш хурдан болсон асуудал...” /хх 26-27/ гэх,

Иргэний нэхэмжлэгч *******гийн: “...Гэнэт манай тээврийн хэрэгслийн хойд талын хэсэг мөргүүлээд онхолдсон...” /хх 35-36/ гэх,

Иргэний нэхэмжлэгч гийн “...“” маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь гэрлээ шилжүүлээд зам тавихад уг тээврийн хэрэгсэл хажуу талаар гарах үед манай тээвийн хэрэгслийн зүүн ард талын хэсгийг хүчтэй мөргөөд манай тээврийн хэрэгсэл шарваж онхолдсон...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” /хх 38-39/ гэх,

Гэрч ын “...Сумаас гараад Матад сумын нутаг дэвсгэрт байрлах Бага хүрээгийн штабаас баруун зүгт 1 км орчимд явж байхад нэг мэдсэн чинь тээврийн хэрэгсэл хажуу талруугаа харсан байдалтай байсан. Уг асуудал бол маш хурдан болсон юм...” /хх 42/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 403тоот /хх 54/, 408 тоот /60/, 407 тоот /хх 66/, 406 тоот /хх 71/, 405 тоот /хх 76/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 34 тоот /хх 81-82/, Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 38 тоот /хх 88/ дүгнэлтүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/, Зам тээврийн осол болсон газрын схем зураг /хх 12/, “” маркийн улсын дугаартай, “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч *******-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэх үндэслэл байна. Тухайлбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2.а-д “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.7 “а”-д зааснаар “Жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн 8.5-д зааснаар “Суурингийн гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчихөд хүргэсэн нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Өөрөөр хэлбэл, хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-ын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.2а, 2.7а, 8.5, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч хэн аль нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн **************... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******-т буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар *******-ын эзэмшлээс 620000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээтэй “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн **************..... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******-т буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ